“Oюу чихт хан хөвгүүний тууж оршив” зохиолыг Үнэхээр төрөлхт сайн хааны тууж оршив хэмээх өөр нэртэй боловч адил нэгэн зохиолтой харьцуулан бичвэрийн галиг, тайлбар болон нутгийн аялгууны үг хэллэгийн тайлбар судалгааг хийж, дурдсан хоёр зохиолын үгийн сангийн бүртгэл гаргасан. Энэхүү зохиолыг уран зохиолын судалгааны хүрээнд баруун монголчууд болон халимаг, халхчуудын дунд тархсан зарим бичгийн болон аман хувилбар зохиолуудтай харьцуулалт хийн, дурдсан зохиолууд нь үйл явдлын үндсэн гол шугамыг дагасан зохиолын хэлний найруулгын өнгөн буюу хэлбэр талаасаа хойт эх дагавар хүүхдийн сэдвээр дамжуулсан зохиол ба зохиолын утгын дотоод буюу гүн агуулга хийгээд хэлний найруулгын дахин давтагдашгүй онцлогоороо нэг нь нөгөөгөөсөө ялгарсан, бие даасан зохиолууд болох тухай дүгнэлтийг гаргасан. Зохиолын бичлэгийн найруулга, уран сайхны тансаг яруу хэрэглүүр, үг хэллэгийн дахин давтагдашгүй оноолт, бурхны шашны эрхэн дээд бодьсадва нарын магтаал, дуулал хийгээд багш шавийн даган барилдлагын ерөөл, зүүд, зөн билгийн бэлгэдэл, ёгт үг хэллэг тэдгээрийн тайлбарлан бичсэн зэргээс дүгнэн үзвэл Оюу чихт хан хөвгүүний тууж оршив зохиол нь XVII-XVIII зууны үеийн бурхны шашны сэдэвтэй монгол орон газарт, монгол хүний зохиосон сургаалын зохиол юм хэмээн үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0