Монголын уран зохиол дахь баримтат чиглэлийн хөгжлийн асуудалд /1960 оноос - одоог хүртэлх баримтат хүүрнэл зохиолын жишээн дээр/ сэдэвт энэхүү судалгааны ажлын "Монголын орчин үеийн утга зохиол дахь баримтат чиглэлийн онолын сэтгэлгээ" нэртэй нэгдүгээр бүлэгт: 1.1. Баримтат чиглэл орчин үеийн монголын уран зохиолын голлох хандлага болж буй нь; 1.
2. Баримтат чиглэлийн онолын ойлголт, нэр томъёоны асуудал; 1.
3. Баримтат чиглэлийн зохиолд тавигдах уран сайхны шалгуур, шаардлага зэргийг авч үзсэн; "Орчин үеийн монголын уран зохиол дахь баримтат чиглэлийн хөгжлийн тойм" нэртэй хоёрдугаар бүлэгт:
2.1. Орчин үеийн Монголын уран зохиол дахь баримтат чиглэлийн зохиолыг ангилах, төрөл зүйлийг тодорхойлох нь;
2.
2. Орчин үеийн Монголын уран зохиол дахь баримтат дүр, зохиолын бүтцийн судалгаа гэсэн гол асуудлуудыг авч үзсэн болно. Мөн дүгнэлт, номзүй гэсэн хэсгүүдээс бүрдэж байна. Бидний судалгааны зорилго Оросын онолч В.Томашевский "уран зохиолын ямар нэгэн дэг сургууль, чиглэл нь өөрийн гэсэн үзэл, дүрэмтэй, өөрийн журамлах туурвил зүйтэй байдаг" гэснийг үндэс болгон баримтат чиглэл /документализм/ Монголын уран зохиолд бүрэлдээд зогсоогүй уран зохиолын хөгжлийн нэг гол чиг хандлагын хэмжээнд хүрч очсон гэж үзэж онол - практикийн хөгжлийн асуудлыг цэгцлэн нягталж, судлах оролдлого хийхэд чиглэгдэж байна. Судалгааны ажлын зорилт: Энэ зорилгоос үүдэн дараах зорилтуудыг дэвшүүлж байна: -Монголын уран зохиолын орчин үеийн давамгайлах чиг хандлага болсон баримтат чиглэлийн онолын сэтгэлгээ, туурвилзүйн арга зарчим, дотоод зүй тогтолыг хөгжлийнх нь үүднээс судалж, түүнд тулгуурлан шинэ үзэл баримтлал дэвшүүлэх -Үүндээ түшиглэн манай утга зохиол судлалд бий болсон баримт түшиглэх хандлагын тухайд холбогдох онолын үндсэн ойлголт, нэр томъёонуудыг нарийвчлан тогтоож, цэгцлэн тайлбарлах -Уран сайхны зохиолоос ялгарах атлаа уран сайхны шинж агуулж, уран зохиолын шинэ хандлага болсон баримтат чиглэлийн бүтээлүүдийг үнэлэх гоозүйн болон уран сайхны хэмжүүр нь юу байж болох вэ? гэсэн асуудлыг Монголын уран зохиол дахь баримтат хүүрнэлийн жишээнд үндэслэн тодруулах - Монголын орчин үеийн уран зохиол дахь баримтат чиглэлийн хөгжлийн тоймыг гаргах байдлаар хөгжлийн гол асуудал болох ангилал, төрөл зүйл, дүр болоод бүтцийн онцлогийг нарийвчлан тодорхойлох -Монголын уран зохиол дахь баримтат чиглэлийн зохиолуудын төрөл зүйл дэх баримт, уран сайхны харьцааны шинж төрхийг гаргах замаар зарим уран бүтээлд ажиглалт хийх зэрэг онол - практикийн хосолсон төвшний судалгааг хийх зорилт тавив.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0