Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ходоодны дээд хэсгийн өмөнгийн мэс заслын эмчилгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2104
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : өмөн, ходоод, хавсарсан хагалгаа, улаан хоолой.

Аннотаци

Хавдар улаан хоолойд тархсан үеийн өргөтгөсөн лимфодиссекцийн зохимжтой түвшин нь D2 бөгөөд ингэхдээ үсэрхийлэлд сэжиг бүхий D3 түвшингийн булчирхайдыг сонгон түүж авч байх нь чухал юм. Ходоодны дээд хэсгийн өмөнгийн үед 1(41%); 2(30%); 3(56,4%); 4(30,8%); 7(41%); 8(61%); 9(35%); 10(36%); 11(25,6%) ба 16(20,5%) дугаар салбар бүлгийн тунгалгийн зангилаад үсэрхийлэлд илүү өртөж байна.
Ходоодны дээд хэсгийн өмөнгийн төгс хагалгааны дараах нас баралт-19% үүнээс ходоодны дээд ихэнхийг тайрсны дараа -23,3%, бүтнээр авсны дараа-15,6% байна. Нас баралтын шалтгаанд :
a. Мэс заслын хүндрэл 76,9%
b. Дотрын хүндрэл 23,1% -ийг эзэлж байна.
Судалгаа явуулсан (1984-2002 он) хугацаанд хагалгааны дараах нас баралт 29,2%-иас 19%, үүнээс хавсарсан хагалгааны дараа 33,3%-иас 16,7%, өрдийн хагалгааны дараа 26,7%-иас 21,1% хүртэл буурч өргөтгөсөн хагалгааны дараах нас баралт хамгийн бага буюу 12,8% байлаа.
Ходоодны дээд хэсгийн өмөнгийн мэс засал эмчилгээний дараах 5 ба түүнээс дээш жилийн наслалт 29,3%; үүнээс өргөтгесөн хагалгааны дараа 44,4%, хавсарсан хагалгааны дараа 29,4%, ердийн хагалгааны дараа 21,6% байна. Энэ үзүүлэлт ходоодны дээд хэсгийг тайрсны дараа 33,3%, бүтнээр авсны дараа 26,2% байна.
Улаан хоолойн залгалтанд шинэчилсэн хувилбар арга нэвтрүүлснээр залгаас оёдол задрах хүндрэлээс болсон нас баралт тасгийн үйл ажиллагааны I үетэй харьцуулахад III үед 1,9 дахин, механик оёдол хэрэгпэснээр 6,7 дахин буурсан байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 193
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :