1.Тениа, эхинококкын судалгаа, шинжилгээг олон улсын стандартанд нийцүүлэн өөрийн оронд өргөн хэрэглэх аргачлалыг лабораторид нэвтрүүлэх боломж бий болов.
2.Монголд буй онцлог генотип бүхий Т. saginata, E. multilocularis, E. granulosus -ийн биотипыг тодорхойлсон.
3.Т. saginata -гийн мтДНХ - гийн сох1 cytb генийн нуклеотидийн дарааллыг тодорхойлсон нь Монголд тархсан Т. saginata -гийн ДНХ-гийн полиморфизм, түүхэн хөгжлийн зарим зүй тогтлыг онолын үүднээс тайлбарлах боломжтой боллоо.
4.Эхинококкын омог, удамшлын хэв шинжийг молекул биологийн аргаар тодорхойлох нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг боловсронгуй болгоход дөхөм болно.