Монголын баруун бүс нутагт өргөн тархсан 16 зүйл шарилжны терпениод нэгдлийн молекул байгууламж, бүтэц, биогенезийг судлан тогтооход оршино. Монголын баруун бүс нутгийн 16 зүйл шарилжны эфирийн тосны физик химийн шинж чанарыг харьцуулан тодорхойлох, 16 зүйл шарилжны эфирийн тосны химийн бүрэлдэхүүнийг хийн хроматографи, хромато масс спектрийн аргаар тогтоож, тэдгээрийн агууламжийг тодорхойлох, зарим зүйл шарилжны эфирийн тосны сонотерпент нүүрс-устөрөгчдийн шилжин хувьсах зарим зүй тогтлыг ургамлын өсөлт хөгжилтийн үе шатуудаар харьцуулан судалж тогтоох, Алтайн шарилжны эфирийн тосноос гоо сайхны бүтээгдэхүүн гарган авах жор технологийг туршин боловсруулах, буянт гоо сайхны бүтээгдэхүүн гарган авах жор технологийг боловсрууласан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0