Монгол оронд төрийн бус байгууллага үүсч хөгжсөн онцлог, төлөвшил, иргэний нийгмийг төлөвшүүлэхэд өнөөгийн төрийн бус байгууллагуудын оруулж буй хувь нэмэр, үүрэг, үйл ажиллагааны чиглэл, онцлог, бэрхшээлийг шийдвэрлэх, үр өгөөжийг дээшлүүлэх арга зам зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлж, төрийн бус байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх онол-аргазүйн зарим асуудлыг улс төр, удирдлага, менежмент гэх зэрэг олон салбар ухааны бэлчир зангилаан дээр нэгтгэн дүгнэж, цаашдын хандлагыг тодорхойлоход оршино.
• Монгол оронд иргэний нийгмийг төлөвшүүлэхэд, иргэдийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоо, чадварыг нэмэгдүүлэхэд төрийн бус байгууллагын үүрэг үйл ажиллагаа чухал болохыг улс төрийн шинжлэх ухааны үүднээс авч үзэж нэгтгэн дүгнэхийг оролдсон.
• Уламжлалт олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, уламжлал, шинэчлэл, түүний хөгжлийн хандлагыг авч үзсэн.
• Монгол дахь ТББ-ын хөгжил, төлөвшлийг гаргахдаа урьд өмнөх социологийн судалгааг ашиглахын хамт үйл ажиллагаа нь харьцангуй төлөвшсөн 30 гаруй ТББ-ыг сонгон бичил судалгаа хийж, өмнөх судалгаатай харьцуулан дүгнэлт, гаргалгаа хийсэн.
• Өдгөө шинэ тутам байгуулагдаж байгаа төрийн бус байгууллагуудын үүсэл, хөгжлийн хандлагыг авч үзэн, тэдгээрийн чадавхийг дээшлүүлэх асуудлаар зарим практик шинжтэй зөвлөмж гаргасан.