Хол алслалтай барилга, гүүрийн байгууламжийн бүтээцэд хамгийн өргөн хэрэглэгддэг барилгын материал бол ган болон бетон юм. Гангийн суналтын болон шахалтын бат бэх, бетоны шахалтын бат бэх өндөр байдаг давуу талуудын тусламжтай ган-төмөрбетон нийлмэл бүтээц нь бат бэх, хөнгөн, эдийн засгийн хувьд үр ашигтай бүтээцүүдийн нэг болдог. Ийм бүтээцийн хувьд ган ба бетон элементүүд нэгдэж нэгэн цул элемент мэт хамтран ажиллахад, тэдгээрийг хооронд нь хөдөлгөөнгүй, найдвартай холбох холбоос чухал үүрэгтэй. Гадаадын олон судлаач эрдэмтэд ган-төмөрбетон нийлмэл бүтээцийн холбоосын ажиллагааг сайжруулах зорилгоор холбоосын хэлбэр хэмжээ, ачаалал даах чадвар, үйлдвэрлэхэд хялбар, хөдөлмөр зарцуулалт бага, өртөг хямд байх зэрэг олон талаас нь судалсаар хэд хэдэн төрлийн шилжисхийлтэнд ажиллах холбоосыг хөгжүүлж гаргажээ. Үүнд: гагнааст боолтон холбоос, хавтгай хавтан хавиргат холбоос, булан төмөрт, шилжилхийлтийн түгжээ хэлбэрт, гогцоо арматуртай, шулуун хоолойт холбоос гэх мэт.
Орчин үед хол алслалтай, ачаалал ихтэй гүүр болон газар хөдлөлтийн эрчим ихтэй бүсэд барилга, байгууламж төсөллөхөд, хязгаарлагдмал бага зайд их ачааллыг аюулгүй, найдвартай, үр ашигтай дамжуулах шаардлага тулгарч байна. Энэ тохиолдолд шилжисхийлтэнд ажиллах холбоосыг бүлгээр нь хэрэглэх хэрэгцээ үүсдэг юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0