Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга, бүтэц



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2147
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : бүгээн зүсэм, бараан зүсэм, холимог зүсэм,

Аннотаци

Нэгэн сэдэвт зохиол нь удиртгал, нэгдүгээр бүлэг , хоёрдугаар бүлэг, дүгнэлт, ном зүй , хавсралт сэлтээс бүрдэнэ. Монгол адууны зүс, шинж заасан үгсийн утга, бүтэц нэг сэдэвт бүтээлээр нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд онцгой байр эзэлдэг монгол адууны зүс шинжээр дамжуулан хэл соёлын хосолмол судалгаа хийж, улмаар монгол адууны зүс шинжийн хэлний болоод соёлын өвөрмөц онцлог, хэрэглээг тодорхойлох зорилтыг дэвшүүлсэн юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс дараах хэдэн зорилгыг судалгааны явцдаа биелүүлэхээр зорьсон болно. Үүнд: 1.Монгол адууны зүс шинж заасан үгсийг түүвэрлэн тодорхойлох, бүрэлдхүүн, бүтэц, гарал үүслийг тандан судлах, бусад мал амьтны зүс шинжээс ялгарах болон давамгай байдлыг жишин харьцуулах
2.Монгол адууны зүс заасан үгсийг утга, хэлбэр, үг бүтэх ёсны хувьд ангилж бүлэглэх, бүтээлч бүтээлч бус зүсмийг тодорхойлж, учир шалтгааныг тайлбарлах
3.Зүс ялган тодруулах чимэх үгсийн бүрэлдхүүн, үг бүтэх арга, утгын ангилалыг гаргаж эдгээр үгсийн үүргийг тодорхойлох
4.Нүүдэлчдийн соёл иргэншилд морь түүнийг бэлэгшээн хүндэтгэхэд түүний зүс шинж ямар үүрэгтэй байсныг баримтаар тодруулж тайлбарлах
5.Монголчуудын эрхэлдэг аж ахуйтай холбоотой соёл зан дадгалын онцлог, адууг дээдлэхдээ зүс шинжийг хэрхэн анхаардаг болохыг тодруулах
6.Монгол адууны зүс шинжийн тодорхойлолтыг гаргаж, дэлгэрэнгүй тайлбарлах зэрэг зорилгыг биелүүлэхэд судалгааны нэг сэдэвт бүтээлийг чиглүүлсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 188
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :