Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нэхий хувцасны зохион бүтээлтийн системийн судалгаа, боловсруулалт



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2882
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : загвар, төрөлжүүлсэн суурь үлгэр, загварчилгаа, илгэн нэхий, сулын хэмжээ, монгол хонь

Аннотаци

Монгол хонины нэхийгээр хийсэн хувцас нь манай бренд бүтээгдэхүүний нэг бөгөөд илгэн нэхийний тодорхой шинж чанарын судалгааны үндсэн дээр бүтээгдэхүүний хэрэглээний чанарыг сайжруулах, үр ашигтай үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд нэхий хувцасны загвар зохион бүтээх ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсронгуй болгох нь тулгамдсан асуудал юм.
Судалгааны ажлын зорилго: Монгол хонины илгэн нэхийний технологийн шинж чанарын судалгааны үндсэн дээр нэхий хувцасны зохион бүтээлтэд шаардлагатай өгөгдлүүдийг оновчлон, CAD системд ажиллах өгөгдлийн сан бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй зохион бүтээлтийн цогц систем боловсруулж, үйлдвэрлэлд туршин нэвтрүүлэх нь энэхүү ажлын зорилго болно.
Судалгааны арга зүй: Судалгааны ажлын онолын болон аргазүйн үндэс нь системийн хандлагын, график байгуулалтын арга юм. Экспертийн үнэлгээний, туршилтын, загварчлалын, квалиметрийн аргууд, AutoCAD, Exsel, SPSS програмуудыг ашиглав.
Судалгааны обьект: Монгол хонины илгэн нэхий хувцасны зохион бүтээх арга зүй
Шинжлэх ухааны шинэлэг тал:
1. “Хүн-хувцас-орчин” системд “хэрэглэгч-бүтээгдэхүүн-үйлдвэрлэл”-ийн шаардлагыг хангасан “нэхий материал –моод загвар- чанар, үр ашиг”-ийн үзүүлэлтийг иж бүрэн тусгасан нэхий хувцасны зохион бүтээлтийн системийг боловсруулах онолын үндэслэлийг тогтоов.

2. Нэхий хувцасны зохион бүтээлтийн тоон болон график өгөгдлийн сан бүхий, өндөр нарийвчлалтай, хэрэглэхэд хялбар, CAD системтэй хослон ажиллах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой, “Нэхий хувцасны зохион бүтээлтийн аргачлал-НХЗБА” боловсруулав.

3. Стандартын шаардлага хангасан туршилт судалгааны үндсэн дээр хувцасны зохион бүтээлтэд шаардлагатай монгол хонины нэхийний шинж чанарын үзүүлэлтүүдийг тогтоож, өгөгдлийн сан бүрдүүлсэн төдийгүй, илгэн нэхийний талбай ашиглалт, хувцасны бүрдэл хэсгийн хуваалтыг оновчлох замаар үр ашигтай үйлдвэрлэх явуулах үндэслэлийг бүрдүүлэв

4. Нэхий хувцасны үйлдвэрлэлийн зохион бүтээлтийн үе шатанд системийн ажиллагааны үр дүнг үнэлэх чанарын үнэлгээний аргачлалыг боловсруулав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 318
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :