Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Амь тэнссэн үеийн зонхилон тохиолдох эмгэгүүд цаг бусын нас баралтаас сэргийлэх асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3504
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : амь тэнссэн үеийн тусламж, зонхилон тохиолдох эмгэг, цаг бусын нас баралт, эдийн засгийн алдагдал, эрчимт эмчилгээ

Аннотаци

Цочмог өвчлөлийн үед амь тэнссэн үеийн анагаах ухааны тусламжийг цаг алдалгүй чанартай үзүүлсэнээр цаг бусын нас баралтаас сэргийлж улмаар эмчилж эдгэрүүлэх боломжийг бүрдүүлдэг байна.
Судалгааны зорилго:Амь тэнссэн үеийн тусламжид зонхилон тохиолдож буй эмгэгүүдийг судлан тогтоож, эрчимт эмчилгээний тусламжаар сэргийлэгдэхүйц цаг бусын нас баралтын хувийг тодорхойлон, үүнээс үүдсэн эдийн засгийн алдагдлыг тогтоох
Дүгнэлт
1. Эрүүл мэндийн тусламжийн шатлал болон тухайн эмнэлгийн тусламжийн онцлогоос хамааран амь тэнссэн үеийн эмгэгүүдийн эзлэх хувь харилцан адилгүй байна. Эрүүл мэндийн тусламж үзүүлж буй нийт эмнэлгүүдэд осол гэмтэл, тархины харвалт, хэвлийн цочмог өвчин, зүрхний дутагдал, тархины гэмтэл зэрэг амь тэнссэн эмгэгүүд зонхилон тохиолдож байна.

2. Эрчимт эмчилгээний тусламж үзүүлж буй эмнэлгүүдэд нас барж буй өвчтөнүүдийн 27% нь амь тэнссэн үеийн цогц тусламжийг үзүүлэх бололцоогүй энгийн тасагт тохиолдсон бөгөөд тэдний
32.3% нь эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн амь тэнссэн үеийн эмнэлзүйн удирдамжийг мөрдөн эмчилсэнээр амь насыг аврах бололцоотой цаг бусын нас баралтын тохиолдлууд байжээ.

3. Эрчимт эмчилгээний тусламжаар сэргийлэх боломжтой байсан цаг бусын 54 нас баралтаас учирсан эдийн засгийн алдагдал буюу ДНБ-ий “Дутуу үйлдвэрлэл” нь 9,5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 256
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :