Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

XVII зууны<< Монголын гадаад ертөнц>> /Орос,Манж Чин улсын харилцааны түүх/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3604
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг :

Аннотаци

Монголын XVII зууны түүхийн асуудал өнөөг хүртэл нариин тодорхой судлагдаагүй. Ялангуяа тухайн үеийн Монголын нийгмийн дотоод амьдрал болон гадаад ертөнц судалгаанд даацтай хамрагдаж чадаагүй юм. Ийм учраас XVII зууны Монголын түүхийн судалгаапы хувьд гадаад ертөнцийн харилцаа, олон улс орнуудын байдал, хожмын их гүрнүүдтэй хэрхэн харилцаж ирсэн, улс тер, эдийн засаг, шашиы соёлыи харилцааны онцлогийг тусгайлан судлах шаардлага тулгарч байна. XVII зууны Монголын түүхийн асуудлыг өнөөг хүртэл тусгайлан судалсан эрдэмтэн бараг үгүй бөгөөд асуудлын хүрээнд хэсэгчлэн авч үзсээр иржээ. Монголын эзэнт гүрний дараах үеийн дотоод, гадаад нөхцөл байдлын орчин, Манж Чин улс, хаант Орос улстай харилцааг үүтгэн буй болгосон түүхэн цаг үе нь XVII зуун болно.
Энэ үеийн түүхийн судалгааны өргөн хүрээнд авч үзэх ёстой асуудал нь тухайн үеийн Монголын түүхийг хэрхэн судлах, түуний үечлэлийн асуудал, бүс нутгийн өвөрмөц онцлог, түүнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурийг архивын болон судалгааны материалуудад тулгуурлан тодруулах, онол-арга зүйн тодорхой үзэл баримтлалыг буй болгоход оршино.
XVII зууны Монголын түүхийн судалгаа нь хамрах хүрээ, агуулгын хувьд тухайн үед өрнөес хаяа тэлэх Орос улс, дорноос хүч түрэх Манж Чин улстай зайлшгүй харилцах түүхэн нөхцөл, цаг үеийг хамарна. Тэр түүхэп цаг үе бараг нэгэн зууны турш үргэлжилсэн бөгөөд моиголын түүхиин олон асуудал өрнөж, хожмын олон үйл явдлын эх суурь тавигдаж байсап юм. Орос улс Сибирийг эрхшээлдээ оруулж, Монголын тал нутагг тулж ирснээр монголчууд тэдэнтэй шууд харилцаж, аажмаар тэдний нөлөө Монголыг давж Манж Чин улстаи харилцсан нь Дотоод Азийн дүр зураг буй болгосон билээ. Тэрхүү шинэ дүр зураг өнөөгийн Монголын хувь заяанд ч зүй ёсоор нөлөө үзуүлсэ Оросын хувьд Дотоод Азид явуулах геополитикийн чиглэл үндэс сууриа бүрэлдүүлж чадсан төдийгүй сүүлийн 400 жилийн турш Монголын асуудал хоёр хөрштэй шууд уялдаа, хамааралтай явж ирсэн. Тиймээс хөрш орнуудын Монголын талаарх бодлого, үйл ажиллагааг бодитой үнэн зөв таньж мэдэхийн тулд үүсэл эхлэл тавигдсан тухайн үеийн асуудлыг нягтлан гүнзгийрүүлж судлах зайлшгүй шаардлагатай юм. Нөгөөтэйгүүр өнөөдрийг хүртэл бага судлагдсан чиглэлийг Монголын судлаачид тусгайлан шинжилж, орос, манж, монгол хэлний баримт, сэлтийг судлан үзэж, судалгааны эргэлтэд оруулах нь бас нэгэн хойшлуулшгүй чухал асуудал юм. Тус судалгааг явуулснаар Монголын түүхийн тодорхои биш нэгэн зууны түүхийг цогцоор нь гаргаж тавих болом бүрдэнэ. Энэ бүгд нь уг асуудлыг судлахын чухал үн тулгамдсан асуудал болой.





Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 12

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 155
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :