Энэхүү судалгааны ажлын хүрээнд “Хотын хөгжлийн үзэл баримтлал, онол, арга зүйн чиг хандлагын хүрээнд судалгаа явуулж, “ухаалаг” хотын хөгжлийн түвшинг үнэлэх аргачлал боловсруулан, Улаанбаатар хотын жишээн дээр туршиж, цаашид ухаалаг хотын чиг хандлагаар хөгжүүлэх боломж арга замыг тодорхойлох” зорилго дэвшүүлэн ажилласан.
Диссертацийн ажилд нэгдүгээрт хот, “ухаалаг” хотын үзэл баримтлал, онол, практикийн чиг хандлагын хүрээнд судалгаа явуулж, нэгтгэн дүгнэсэн, хоёрдугаарт ухаалаг хотын хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, үнэлэх арга зүйн хувилбар боловсруулан, санал болгосон, гуравдугаарт ухаалаг хотын хөгжлийн түвшинг тодорхойлж, үнэлэх аргачлалыг Улаанбаатар хотын жишээн дээр туршиж, үр дүнг гаргасан, дөрөвдүгээрт Ухаалаг хотын хөгжлийн түвшинг тодорхойлж, үнэлэх арга зүйн хувилбарыг цаашид практикт нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг “ухаалаг” чиг хандлагаар хөгжлүүлэх боломж, арга замыг тодорхойлж, санал зөвлөмж боловсруулсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0