Энэхүү бүтээл нь, оршил, дөрвөн бүлэг, ерөнхий дүгнэлт, ашигласан номзүй, гурван хавсралт нийт 137 тал хуудас материалаас бүрдсэн ба үүнд 26 хүснэгт, 53 зураг схем багтсан болно. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа оношлогооны тоног төхөөрөмжүүдийн нэг болох зүрхний биоцахилгаан бичлэгийн багажийн өнөөгийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийж үнэлэлт өгсөн. Хэвийн үйл ажиллагаатай зүрхний биоцахилгаан бичлэгт фрактал болон дисперсийн шинжилгээнүүдийг хийж өгөгдлийн сонголт хийж, харьцангуй эрүүл зүрхтэй монгол хүний биоцахилгаан бичлэгийн дундаж жишиг үзүүлэлтийг тодорхойлсон. Монгол хүний зүрхний бичлэгийн хэлбэрт анх удаа математик боловсруулалт хийж, судалгааны дүнд гарсан загваруудаас хяналтын дохионд зориулан харьцуулан сонгох аргаар математик загварыг гаргаж авсан. Монгол орны хувьд цаашид энэ чиглэлээр судалгааны ажилд ашиглах, эмнэлгийн практикт нэвтрүүлэх боломж бүхий багажийн автомат хяналтанд зориулсан хяналтын дохионы зохимжтой хувилбарыг гарган авсан. ЗБЦББ-ийн бэлэн байдал, үйл ажиллагаанд оролтын дохионы түвшингээс эхлэн бичиж тэмдэглэх эцсийн хэсгийг хүртэл бүрэн хэмжээнд үнэлэх шинэ аргачлалыг нэвтрүүлснээр тоног төхөөрөмжийн ажиллагааг богино хугацаанд тодорхойлох математик загвар, схемийн синтезийг гүйцэтгэсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0