Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол, англи хэлний дүрслэх үгийн зэрэгцүүлэл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2269
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Үгийн сан, хэлзүй, авиа, утга,

Аннотаци

Монгол, англи хэлний үгийн сангийн тодорхой хэсгийг эзэлдэг дуу чимээ, дүр байдлыг илэрхийлсэн язгуураас үйл үг, нэр үг ба тэмдэг нэр үүсдэг бөгөөд энэхүү судалгаандаа монгол, англи хэлний дүрслэх үйл үгийн үг бүтэх ёсны хийгээд хэлзүйн талаас нь зэрэгцүүлэн судалж тэдгээрийн хооронд буй адил төстэй болон ялгаатай талыг тодорхойлон гаргахыг хичээсэн болно. Энэ ажил нь "Монгол, англи хэлний дүрслэх үйл үгийн бүтэц, үгийн сан утга зүйн онцлог" гэсэн нэгдүгээр бүлэг, "Монгол, англи хэлний дүрслэх үйл үгийн хэлзүйн онцлог" гэсэн хоёрдугаар бүлэг, удиртгал, дүгнэлт, ном зүйгээс бүрдэж байна. Төрөл бус монгол, англи хэлэнд дуу авиа дуурайх үг нь дагаврын аргаар бүтэх нь адил төстэй ба харин монгол хэлэнд авиа дуурайх язгуурын дараа тохиолдох зарим дагавар нь үйлийн байдлын утга илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл ийм дагаврууд нь нэгд үг бүтээх, хоёрт байдлын утга илэрхийлэх хоёр үндсэн үүрэгтэй байна. Англи хэлэнд О-конверсийн аргаар авиа дуурайх үг бүтдэгээрээ ялгаатай байна. Монгол хэлний үйл үг нэр үгтэй адил үг нийлэх аргаар бүтэх өгөөд ингэж бүтсэн нийлмэл үйл үг үгийн санд нэлээд элбэг тохиолдоно. Иймээс дүрслэх үйл үгийг бүтцийнх нь хувьд дагаврын аргаар бүтсэн, үг нийлж бүтсэн гэж ангилж үзэх нь зүйд нийцэх билээ. Зарим үүсмэл бус дүр байдал заасан үгс нь дан язгуур байдлаараа үйл үгийг өмнө хамжин ордог. Монгол хэлэнд ийм идэвхгүй язгуур-үг ардаа "гэх, хийх", гэсэн туслах үйл үгтэй хамт хэрэглэгдэж байж үгсийн сангийн бие даасан утгатай үг болдог. Орчин цагийн монгол хэлний баримтаас үзэхэд CVC бүтэцтэй авиа дуурайх үгийн эхний гийгүүлэгч нь ямар ч байж болох боловч үгийн эцэст -в, -г, -д, -л, -н, -р, -с гийгүүлэгчид идэвхтэй хэрэглэгддэг бөгөөд эдгээр авиа нь уг зүйлийн дуу чимээг нарийн дүрслэн илэрхийлэхэд чухал үүрэгтэй гэжээ. Харин англи хэлэнд дуу авиа дуурайх үгийн эхэнд орсон гийгүүлэгчийн нийлэмж cl-, gr-, sp-, wh- тодорхой дуу авиаг дүрслэн илэрхийлэхэд тодорхой үүрэгтэй ажээ. Үүнийг монгол хэлэнд үгийн төгсгөлд өргөлттэй хэлдэг бол англи хэлэнд үгийн төгсгөлийг тод дуудахгүй байдагтай холбож үзэж болох юм. Үүсмэл бус авиа дуурайх ба дүр байдал заасан үг нь орчин цагийн монгол хэлэнд ГЭГ, ГЭГГ, ГЭГГЭ, ГЭЭГ, ГЭГЭГ бүтэцтэй бол англи хэлний авиа дуурайх үгс нь CVV, CVC, CVCC, CCVCC, CVVC, CCVVC, CVVCC, VVCC, CVVCC, CCCVC, CCVCC, CCCVVC, CCCVVCC, VVC зэрэг олон янзын бүтэцтэй байна. Монгол, англи хэлний дүрслэх үйл үг бүтцийн хувьд нэлээд ялгаатай ч утгын хувьд нийтлэг байгааг зэрэгцүүлэн үзэхэд харагдаж байна. Монгол, англи хэлний авиа дуурайх үгийн үгийн сангийн утгын тал дээр тулгуурлан доорхи байдлаар ангилан үзэв. Үүнд 1. гэрийн тэжээмэл амьтадын авиаг: (мөөрөх, майлах, янцгаана, moo, mew, neigh)
2. зэрлэг ан амьтадын авиаг: (гууглана, архирна, улина, хүрхэрнэ, buzz,cackle, croak, crow, hiss, honk, howl, roar)
3. байгалийн үзэгдлийн авиаг: (сэржигнэнэ, тачигнах, хоржигнох, bubble, splash, gurgle, gush, flush)
4. хүний дуу хоолойг дуурайсан: (хүнгэнэх, гунших, бувтнах, хөхрөх, bable, chatter, giggle, grunt, grumble, murmur, mutter, titter, whine, whisper) Хоёрдугаар бүлэгт дүрслэх үгийн хэлзүйн онцлогийг авч үзэв. Дүрслэх үйл үг нь монгол хэлэнд нийлэг ба задлаг хэлбэрээрээ үйлийн болц байдлыг нарийн тодорхой илэрхийлдэг онцлогтой бөгөөд гол төлөв агшин зуур нэгэнтээ үйлдэх, салангид давтагдах мөн жигд болон эрчимтэй үргэлжлэх байдлын утга илэрхийлдэг. Англи хэлэнд үйлийн болц байдлыг илэрхийлэх нь үйл үгийн цагаар илэрч байна. Монгол, англи хэлэнд дүрслэх үйл үгс нь өгүүлбэрт дүр байдлын байц ба өгүүлэхүүн болох талаараа адил төстэй байна. Дүрслэх үгс уран зохиолын яруу хэрэглүүр бөгөөд энэ нь манай зохиолчдын бүтээлүүдэд туссан байна. Иймээс монголын уран зохиолыг англи хэлнээ орчуулахад дүрслэх үгийг зөв орчуулах нь тухайн ард түмний зан төрх, ёс заншил сэтгэлгээний онцлогийг зөв гаргахад чухал үүрэгтэй. Дүрслэх үгс ялангуяа дуу авиа дуурайх үгсийг нэг хэлнээс нөгөө хэлэнд орчуулахад тухайн хэлний дуу авиа дуурайх үгсийг сайн мэддэг бол орчуулахад ихэвчлэн дүйцүүлэн буулгана. Дүр байдал заасан үгс нь англи хэлнээ ихэвчлэн дайвар үг мөн нэр үг угтвартайгаар бууж байна. Харин дүр байдлын хөдөлгөөн заасан үгс нь монгол, англи хэлэнд аль алинд нь элбэг тул дүйцэлээр бууж байна Уг ганц сэдэвт зохиолд боловсруулсан аргачлалыг үндэс болгож цаашид хэлний дүрслэх үгийг бусад төрөл бус хэлтэй зэрэгцүүлэн судалж болохын гадна уран зохиолын орчуулгад ашиглаж болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 452
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :