Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эх оронч үзэл ба шашны ухамсрын харилцан хамаарлын зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2265
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Итгэл, үнэмшил, шашны ухамсар, эх оронч үзэл, хугацаат цэргийн албан хаагч, шашны бодлого

Аннотаци

Удиртгал, гурван бүлэг, төгсгөл, ашигласан бүтээлийн жагсаалт, ном зүй, хавсралтуудаас бүрдэж байна. Өнөөдөр Монголын Зэвсэгт хүчний болон хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүний дотор гарч байгаа элдэв зохисгүй үйлдлүүдийн талаар хэвлэл мэдээллийн янз бүрийн сувгаар мэдээлж сонордуулж байгаа бөгөөд тэдгээрийн шалтгааныг цэргийн хүмүүжлийн ажил сул байгаатай холбож үздэг. Ингэж үзэх ч үндэслэлтэй юм. Монгол цэргийг бие бялдрын болон цэрэг-техникийн эрдэмд сургах үйл ажиллагаа сайн зохион байгуулагдаж байгаа боловч цэрэг, дайчдын зүрх сэтгэлд хүрч итгэл үнэмшил болгох хүмүүжлийн ажил үр өгөөж муутай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2002 онд "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг оюун ухаан, ёс суртахууны хүрээнд төлөвшүүлэх хөтөлбөр боловсруулж, мөрдөх тухай" 190 дүгээр зарлиг гаргаж, уг зарлигаар "Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх хөтөлбөр"-ийг боловсруулж мөрдөх ажлыг Засгийн газарт чиглэл болгосон билээ. 2005 онд явагдаж өнгөрсөн Батлан хамгаалахын удирдах ажилтны Улсын зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Энхбаяр хэлсэн үгэндээ: "Эх оронч үндэсний үзэлтэй иргэд л эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө зүтгэл гаргах бөгөөд энэ нь амжилт бүтээл, баатарлаг үйлсийн эх ундарга болно...Орчин үед эх оронч үзлийн уламжлалт сайхан агуулгыг хадгалахын зэрэгцээ цаг үеийн агаар, амьсгалыг тусгасан шинэ агуулгаар баяжуулах шаардлагатай болж байгааг анхаарч үзэх учиртай...Монгол эх орон маань яаж хөгжин цэцэглэх нь бидний эх оронч үзэл, оюуны дархлаанаас хамаарах болж байна" гэж онцлон тэмдэглэж хэлсэн билээ. Монгол эх орноо хайрлах, бахархах элгэн халуун бодол, ухаарлыг сэргээж, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх нь бидний хувьд нэн чухал хэрэгцээ болж байгаа бөгөөд энэ хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхүйц үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулах Батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд өөрийн судалгааны үр дүнгээс тодорхой саналыг оруулсан. Яамнаас дэвшүүлж буй "Монгол улсын иргэдэд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх" үндэсний хөтөлбөрт "Нийгмийн нэг тогтолцоо, нэг үзэл суртлын ноёрхлоос нөгөө тогтолцоо, олон ургальч үзэл сурталд шилжих үед амьдралын хэв маяг, зорилго, нийгмийн үнэт зүйлсийн үнэлэмжид зарчмын өөрчлөлт гарч байгаатай уялдуулан иргэдийн эх оронч үзэл, хүмүүжлийн тогтолцоо, түүнийг төлөвшүүлэх үйл ажиллагааг шинэ нөхцөл байдалд зохицуулан өөрчилж чадаагүйгээс нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүйд хүрэв" хэмээн дүгнэжээ.Иймээс орчин цаг үед монголын иргэдэд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх үйл ажиллагааг онолын шинэ үзэл баримтлалаар үндэслэхэд энэхүү судалгаа зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 246
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :