Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Боловсролын эрх зүйг судлах үндэслэл, агуулга арга зүйг тодорхойлсон нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2255
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : Боловсролын эрх зүй, иргэн, эрх засаглал, багш шавь

Аннотаци

Манай орны багш бэлтгэх сургалтаар боловсролын эрх зүйг судлах үндэслэл, арга зүйг тодорхойлж, агуулгын хувилбарыг боловсруулах. Дор дурьдсан зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд: - Судалгааны хүрээнд авч үзсэн боловсролын эрх зүйн анхдагч харилцаанд оролцогчдын (ерөнхий боловсролын сургуулийн удирдлага (захирал), багш нар) эрх, үүргийн зохицуулалт, түүний хэрэгжилтийн байдлыг тодорхойлох,
- Боловсролын эрх зүйг багш бэлтгэх сургалтаар судалж буй өнөөгийн практикт шинжилгээ хийх замаар боловсролын эрх зүйн хөтөлбөр, агуулгыг харьцуулах,
- Боловсролын эрх зүйг судлах арга зүйн зарим үндсийг тодорхойлох, Багш бэлтгэх сургалтаар боловсролын эрх зүйг судлах агуулгын хувилбарыг боловсруулах. Судалгаанд тогтолцооны болон харьцуулсан боловсрол судлал, харьцуулсан эрх зүйн арга зүйг ашиглалаа. Судалгаанд харьцуулалтын, тохиолдол шинжлэх, задлан шинжлэх ба нэгтгэн дүгнэх, индукцийн болон санал асуулгын, ганцаарчилсан (шинжээчийн) ярилцлагын зэрэг эмперик судалгааны аргуудыг ашиглав.
- Багш бэлтгэх сургалтаар боловсролын эрх зүйг боловсрол судлал, эрх зүйн онолын огтлолцол дээр боловсролын прагматизм, эрх зүйт ёсны үзэл санааг арга зүй болгон судлахыг санал болгосноороо шинэлэг болсон.
- Багш мэргэжилтний эзэмших боловсролын эрх зүйн мэдлэг, чадварыг ялгаж, агуулгын хувилбарыг боловсруулахдаа боловсролын эрх зүйн харьцуулсан судалгаанд үндэслэснээрээ сургалтын практикт ашиглах боломжтой. Уг судалгааны хүрээнд боловсролын эрх зүйн түүх, боловсролын эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, эх сурвалж зэргийг авч үзсэн нь боловсролын эрх зүйн судалгааны хэрэглэгдэхүүн болох ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 21

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 320
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :