Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хонины тэжээл боловсруулах хөндийт эрхтний төрсний дараах үеийн бүтэц,үйл ажиллагааны өөрчлөлт



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2163
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : гүзээ, хэрхнэг, сархинаг, угтвар ходоод, гэдэс, хурга, төлөг

Аннотаци

1. Сүүн тэжээлтэй монгол хурганы угтвар ходоодны жин
11.71 гр бөгөөд үүний 70 хувийг гүзээ,
18.9 хувийг хэрхнэг,
11.1 хувийг сархинаг тус тус эзлэх бөгөөд улмаар холимог тэжээлд шилжих үед угтвар ходоодны жин
31.74 гр болж, үүнээс гүзээний эзлэх жин
2.6 хувиар өсөж, хэрхнэг, сархинагны эзлэх хувь бага зэрэг буурч байна. Харин төлөг, эм хонины угтвар ходоодны жин намрын улиралд дээд цэгтээ (
817.2-1640 гр) хүрч, төлгөнд намрын улирлын гүзээний жин хамгийн их -
81.9 хувь, эм хонинд хамгийн бага буюу
58.3 хувийг тус тус эзлэж байгаагийн зэрэгцээ хэрхнэгний жин төлгөнд намар хамгийн бага (
7.58 хувь), эм хонинд сархинагны жин намар хамгийн өндөр (
24.6 хувь) хувийг тус тус эзэлж байна.

2. Холимог тэжээлтэй хурганы угтвар ходоодны агуулагдахууны хэмжээ сүүн тэжээлтэй үеийнхтэй харьцуулахад даруй 7 дахин өсөж (
63.18 гр), сархинаг болон хэрхнэг бараг агуулагдахуунгүй байна. Төлөг, эм хонины угтвар ходоодны агуулагдахууны хэмжээ намар дээд цэгтээ хүрч (
4364.7-8962 гр) даруй 2 дахин өсч байна. Харин аль ч улиралд гүзээ, хэрхнэгний агуулагдахууны эзлэх хэмжээ тогтвортой түвшинд (
93.86-
96.22 хувь;
2.06-
2.69 хувь), сархинагны агуулагдахууны хэмжээ хаврын улирлын төлгөнд хамгийн бага (1.71 хувь) байна.

3. Холимог тэжээлтэй хурганы жинхэнэ ходоодны жин сүүн тэжээлтэй үеийнхтэй харьцуулахад даруй 33 хувиар нэмэгдэж
21.05 гр болохын хамт агуулагдахууны хэмжээ эсрэг хамааралтай буурч байна. Харин төлөг, эм хонины жинхэнэ ходоодны жин хаврын улиралд хамгийн бага (
70.6-153 гр), намрын улиралд уг үзүүлэлт 2-
2.5 дахин өсч байгаагийн хамт агуулагдахууны хэмжээ нь намрын эм хонинд хамгийн өндөр - 140 гр болж байна.

4. Жишил анатомийн ижилтгэх зарчмаар сүүн тэжээлтэй хурганы 12 хуруу гэдэсний урт, өргөн хамгийн бага түвшинд, холимог тэжээлтэй үед тус бүр 40 орчим хувиар нэмэгдэж (
118.0;
8.0 мм) байна. Харин хавар, намрын улирлын эм хонины өлөн болон цутгалан гэдэсний хэмжээ төлөгний мөн үзүүлэлттэй харьцуулахад 1.35; 1.18 дахин тус тус их байгаагийн зэрэгцээ нарийн гэдэсний өргөн нь эм хонинд хамгийн их (19-20 мм) байна. Өөрөөр хэлбэл төлөг, эм хонины нарийн гэдэсний урт, өргөн нь улирлын хамаарал багатай, харин насны хамаарлаар тус тус эерэг шүтэлцээтэй байна.

5. Холимог тэжээлтэй хурганы бүдүүн гэдэсний бүлгийн хос хамгийн урт (346 мм), сүүн тэжээлтэй хурганд олгой хамгийн өргөн
25.5 мм байна. Харин олгойны урт төлөг, эм хонинд
892.5 - 1880 мм болж, даруй
2.1 дахин, хосны урт - 2080 - 4150 мм-т хэлбэлзэж, 2 дахин тус тус нэмэгдэж байгаа нь насны хамааралтай эерэг шүтэлцээтэй, улирлын хамаарал багатай болохыг гэрчилж байна.

6. Монгол үүлдрийн хонины гүзээний ханын бичил бүтэц нь салст, булчинт, усавх хэв шинжит бүрхүүлүүдээс тогтох бөгөөд салст бүрхүүл нь дотор талаасаа 4-5 үе хучуур эдийн бортгон болон хавтгай хэлбэрийн эсүүд, түүний дор орших дотроо судас, мэдрэлийн багц бүхий хөвсгөр холбогч эдээс тогтсон салстын үндсэн ялтас, цагираг болон тууш чиглэлээр байрлалтай гөлгөр булчингийн эдээс тогтсон булчинт бүрхүүл, хамгийн гадна талын хөвсгөр холбогч эд болон мезотелийн нэг эгнээ хавтгай хучуур эдээс бүрдсэн усавх бүрхүүлүүдээс тус тус тогтож байна.
- Намрын улирлын эм хонины угтвар ходоодны ханын хэв шинжит бүтэц болох салст бүрхүүл гүзээ, сархинагт үнэмшилтэй зузаарч (2006 - 4260 мкм), булчинт бүрхүүл нь гүзээ, хэрхнэгт мөн зузаарч (1360 -1973 мкм), харин усавх бүрхүүл сархинагт нэмэгдсэн (106 мкм) намрын улирлын бэлчээрийн хүртээмж сайжирснаар хөндийт дотор эрхтнүүдийн хана бүтэц үйл ажиллагааны нөхөн төлжилтөнд ордог болохыг харуулж байна. Энэхүү хандлага намрын төлөгний мөн үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байна. Харин гүзээний салст бүрхүүлийн хөхөнцөр намрын төлгөнд хамгийн зузаан (713 мкм), хаврын эм хонины гүзээнд хамгийн нимгэн (306 мкм) байна.
- Хаврын улиралд монгол эм хонь, төлөгний гүзээ, хэрхнэг, сархинагны салст бүрхүүлийн өнгөц давхрагын хавтгай хучуур эд ховхорч унан, эдийн бүрэн бүтэн байдал алдагдаж байгаа нь хаврын улирлын бэлчээрийн хомсдолоос шалтгаалан тэжээл боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдаж, бүтцийн өөрчлөлт үүсэж буйг харуулж байна.

7. Хурганы угтвар ходоодны салст бүрхүүл сүүн тэжээлтэйдээ гүзээнд - 776 мкм, холимог тэжээлтэйдээ сархинагт - 2000 мкм хүртэл тус тус зузаарч, булчинт бүрхүүл нь сүүн тэжээлтэй хурганы гүзээ, хэрхнэгт өргөсөж (852 мкм, 980 мкм), усавх бүрхүүл нь холимог тэжээлтэй хурганы хэрхнэгт хамгийн зузаан ( 60 мкм), сүүн тэжээлтэй хурганы сархинагт хамгийн өргөн (100 мкм) байна.
8 - Эм хонь, төлөгний жинхэнэ ходоодны салст бүрхүүл нь хучуур эд, салстын үндсэн ялтас, салстын доорх холбогч эдэн давхруудаас тогтох бөгөөд хучуур эдийн эс нь нэг дан багананцар эс, шүүрэл ялгаруулагч булчирхайлаг эсээс тус тус тогтож байна. Харин булчинт бүрхүүл нь дотор талын тууш, гадна талын ташуу, тэдгээрийн дунд цагираг чиглэлээр байрласан гөлгөр булчингийн эсийн элементүүд, гадна талдаа хөвсгөр холбогч эд, нэг эгнээ хавтгай хучуур эдийн эс болох мезотелээс бүрдэл болж байна.
- Монгол үүлдрийн төлөг, эм хонины жинхэнэ ходоодны ханын бичил бүтэц нь хэв шинжит бүтэц болох салст, булчинт, усавх бүрхүүлүүдээс тогтох бөгөөд салст бүрхүүл нь хаврын төлөг, эм хонинд хамгийн нимгэн (760 - 740 мкм), намрын улиралд
2.2 - 4 дахин зузаарч, булчинт бүрхүүл нь хаврын эм хонинд хамгийн бага (390 мкм), намрын эм хонинд хамгийн их (940 мкм), харин усавх бүрхүүлийн зузаан нь төлөг, эм хонинд аль ч улиралд үнэмшилтэй ялгаатай байна. Энэхүү тоон өөрчлөлт нь ходоодны салст бүрхүүлийн салс ялгаруулах хэсэг бүтцийн өөрчлөлтөнд орж, хөвсгөр холбогч эдэд өөхөн эдийн хуримтлал буй болдогтой холбоотой гэж үзнэ. Харин холимог тэжээлтэй хурганы ходоодны салст, булчинт, усавх бүрхүүлүүд үнэмшилтэй зузаарч байгаагийн дотор усавх бүрхүүл даруй 5 дахин зузаан болсон байна.

9. -Монгол эм хонь, төлөгний нарийн гэдэсний ханын бичил бүтэц салст, булчинт, усавх хэв шинжит бүрхүүлүүдээс тогтох бөгөөд төлөгний 12 хуруу гэдэсний салст, булчинт, усавх бүрхүүл нь хаврын улиралд хамгийн нимгэн (520, 460, 12 мкм), намрын эм хонинд хамгийн зузаан (1170, 960, 20 мкм) байгаа бөгөөд энэхүү зүй тогтол өлөн гэдэсний ханын бүрхүүлүүдийн тоон үзүүлэлттэй эерэг шүтэлцээтэй байгаагийн зэрэгцээ цутгалан гэдэсний ханын салст бүрхүүл хаврын улиралд харьцангуй зузаан (1110 - 880 мкм), харин булчинт, усавх бүрхүүлүүдийн зузаан нь 12 хуруу гэдэс болон өлөн гэдэсний мөн үзүүлэлттэй ойролцоо нэг түвшинд байна.
- Холимог тэжээлтэй хурганы 12 хуруу, цутгалан, өлөн гэдэсний салст бүрхүүлийн ханын зузаан нь сүүн тэжээлтэй үеийнхтэй харьцуулахад үнэмшилтэй өсөж, цутгалан гэдсэнд 520 мкм, өлөн гэдсэнд 320 мкм-т тус тус хүрсэн байгаа нь сүү болон өвсөн тэжээлийг боловсруулж улмаар нарийн гэдэсний шимэгдэх гадаргууг ихэсгэж, тэжээл боловсруулах үйл ажиллагаа идэвхжиж байна гэж үзнэ. Хурганы нарийн гэдэсний салст бүрхүүлийн бүтэц нь цэлмэнгүүд гүйцэд хөгжөөгүй, криптүүдийн тоо цөөн, либеркюны булчирхай бүрэн хэлбэржээгүй, энтероцит эсүүдийн завсраар цөөн тооны хундган эсүүд байрлаж, салстын доорх суурьт лимфоцит, фиброцит эсүүд, цусны бичил судсууд байгаагаар тус тус тодорхойлогдож байна.

10.- Монгол эм хонь, төлөгний бүдүүн гэдэсний бүлгийн олгойн нийт зузаан хаврын улиралд 1310 - 2140 мкм-т хэлбэлзэж түүний зонхилох хувийг салст бүрхүүл эзэлж байгаа бөгөөд дээрх тоон үзүүлэлтүүд нь намрын улиралд үнэмшилтэй нэмэгдэж 1562 - 2870 мкм-т хүрч байна. Харин хос гэдэсний зузаан хаврын улирлынхаас намрын улиралд үнэмшилтэйгээр өсөж байгаагийн дотор зузааны ихэнх хувийг салст бүрхүүлийн эерэг хандлагатай өсөлт эзэлж байна. Ийм зүй тогтол сүүн болон холимог тэжээлтэй хурганы бүдүүн гэдэсний олгой болон хосны зузаанд нэгэн адил давтагдаж байна.
- Монгол хурганы бүдүүн гэдэсний хана нь салст, булчинт, усавх бүрхүүлүүдээс тогтох бөгөөд салст бүрхүүлүүд нь хуниас, том криптүүд, хундган эсүүдтэй, бичил цэлмэн байхгүй, салст бүрхүүл нь нэг дан бортгон хучуур эдтэй, түүний үндсэн ялтсанд либеркюны булчирхай цөөнтэй, хөвсгөр холбогч эдэн элементэд цусны судас, лимфийн зангилаа, өөхний эсүүд тохиолдож байгаагаар тус тус тодорхойлогдож байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 411
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :