Энэ судалгаанд будагч бодисын молекулын харилцан үйлчлэлийн дүнд үүсэх бүтэц байгууламж, энергийн түвшний байрлалд гарах өөрчлөлт болон молекулын агрегат төлөвийн шинж чанарт орчны зарим физик, химийн хүчин зүйлийн үзүүлэх нөлөөг судлах ялгавар спектрийн арга зүйг боловсруулж хэрэглэх зорилго тавьсан болно.
Дээрхи зорилгыг үндэслэн дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
• Будагч бодисын молекулын агрегат төлөвийн шингээлтийн ялга-вар спектрийн арга боловсруулж хэрэглэх
• Нийлэг (синтетик) болон зарим ургамлын гаралтай будагч боди-суудын агрегат төлөвийн шингээлтийн ялгавар спектрийг бүртгэх
• Молекулын агрегат төлөв үүсэх механизм, электроны энергийн түвшний задралыг судлах
• Орчны температураас хамааран ажиглагдах гипохром ба гиперх-ром эффектүүдийг ялгавар спектрийн аргаар судлах
• Агрегат төлөвт орчны рН, концентрацийн үзүүлэх нөлөөг ялгавар спектрийн аргаар судлах
• Будагч бодисын молекулын агрегат төлөвийн уурагтай харилцан үйлчлэх онцлогийг шингээлтийн ялгавар спектрийн аргаар илрүү-лэх
• Агрегат төлөвийн ялгавар спектрийн Фурье төрхийг судлах зэрэг зорилтуудыг дэвшүүлэв.
Будагч бодисын молекулын агрегат төлөвийн судалгааны дүнд бидний боловсруулсан ялгавар спектрийн энэ аргаар:
• Олон төрлийн органик нэгдлийн агрегат төлөвийг судлах боломж-той.
• Мөн эмийн бодисын бүтэц болон зарим физик химийн шинж чана-рыг судлахад ашиглаж болно.
• Бага молекулт нэгдэл ба макро молекулын харилцан үйлчлэлийг судлах шинэ боломж нээгдэж байна.