Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Монголын нууц товчоон”-ы хүний нэрийн франц орчуулгад хийсэн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3554
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : МНТ, хүний нэр, франц орчуулга, галиг, орчуулга

Аннотаци

Монгол хэл дээр:
Нэгдүгээр бүлэгт МНТ-ны олон галиг, орчуулгын талаар авч үзсэн. Мөн хүний нэрийн орчуулгад баримтлах зарчим, аргыг авч үзсэн болно. МНТ-ны хүний нэрийг харьцангуй сайн судалсан (давхардсан байдлаар 350 орчим нэрийн утга, гарвали, бүтэц зэргийг судалсан байдаг) хэдий ч хараахан нэг мөр болоогүй асуудал бий. Тухайлбал, хүний нэрийн тоо эцэслэн тогтоогүй (судлаачид 430-455 нэр бий гэж үздэг), нэрийг өөр өөрөөр тайлбарлах г.м.. Өнөөгийн байдлаар МНТ-г 23 хэл, 7 аялгуунд орчуулжээ. Мари-Доминик Эвен, Родика поп нарын франц орчуулга нь хүний нэрийг орчуулсан байдгаараа бусад орчуулгаас онцлог юм. Гэхдээ энэ нь хүний нэрийг орчуулах гэсэн анхны оролдлого биш юм. П. Пеллио (2 нэр), П. Поуха (70 орчим тэмдэг нэрээс үүссэн эс бөгөөс тэмдэг нэр бүхий хүний нэр) нар МНТ-ны нэрийг орчуулсан байдаг. Уг орчуулга нь монголын хэл соёл, сэтгэлгээний онцлогийг олон нийтэд таниулах үүднээс оноосон нэрийн дийлэнхи хувийг франц хэлнээ үгчилж, утгачилж орчуулсан байдгаараа онцлог юм. Мөн оноосон нэрийг орчуулахдаа бусад эрдэмтэдийн судалгаанд тулгуурлсан мөн орчуулагчид оноосон нэрийн судалгааг лавшруулж хийсэн тул уг орчуулгыг эрдэм шинжилгээний орчуулга мөн гэж бид үзээд энэ нь МНТ судлалд нэгэн шинэ алхам болсон гэж бид дүгнэж байна.
Хоёрдугаар бүлэгт МНТ-ны хүний нэрийн франц орчуулгад дүн шинжилгээ хийсэн. Бид мудалгаандаа Л. Лигетийн галиг, олдмол эхэд буй хятад ханз, ханзны галиг, Ш. Чоймаагийн кирилл хөрвүүлэг зэргийг ашигласан. Орчуулгад ажиглалт хийхдээ
1. Франц хэлнээ бүрэн орчуулсан нэрс

2. Хагас орчуулсан нэр

3. Орчуулаагүй гэж 3 ангилж авч үзсэн болно.
Гуравдугаар бүлэгт МНТ-ны нэрийн бүтэц болон дундад үеийн монгол хэлний нэр бүтээх зарим дагаварыг франц хэлнээ хэрхэн буулгасан харьцуулан үзэв. Мөн МНТ-ны франц орчуулгад тулгуурлан хүний нэрийн утгын ангилал хийв.
МНТ-нд гурван үгээс бүтсэн нэр 12, хоёр үгээс бүтсэн нэр 191, нэг үгээс бүтсэн нэр 227 байгаагаас 106 нэрэнд тэмдэг нэр орсон эс бөгөөс тэмдэг нэрээс үүссэн байна. Мөн 140 нэр дагавар залгаж үүссэн байна.
МНТ-нд Н. Поппе гуайн судалсан 7 дагавараар хэлбэржсэн нэр 68 байна.
МНТ-нд буй хүний нэрийг Франц орчуулгад тулгуурлан утгын хувьд 9 ангилалд хувааж болохоор байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 190
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :