Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Буриад хувцасны түүхэн уламжлал ба хувьсал. (угсаатны зүй, археологийн эх хэрэглэгдэхүүнээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3586
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : малгай, эрэгтэй дээл, бүс, дах, эхнэр дээл, ууж, басган дээл, өмд, цамц, гутал

Аннотаци

Даяарчлагдаж буй эдүгээх эрин үед аливаа ард түмний хувцасны зүйлүүд ижилдэн хувьсаж түүхэн хэв маягаа алдахад хүрч байгаа тул Монгол угсаатны нэгэн бүлэг болох Хори, Гүр буриадын хувцасны төрөл зүйлийг угсаатны эх хэрэглэгдэхүүн болон археологийн олдвороор нягтлан үзэж тогтоохын зэрэгцээ орчин үе дэх буриад хувцасны хөгжил хувьслыг харьцуулан судлав.
Буриад монголчуудын малгай, эрэгтэй, эмэгтэйн дээл, бүс, ууж, гадуур давхцах дах давхац бол дотуур өмсөх өмд цамц, хөлийн өмсгөл-гутал хэмээн системчилэн үзсэний үр дүнд судалгааны шинэ асуудалд хүрсэн ба Гүр болон Хори буриадын хувцасны хэрэглээнд тэдний оршин суусан газар нутаг, цаг уур, эрхлэх аж ахуй нөлөөлснөөс гадна Эртний улсуудын болон Дундад зууны үеийн нүүдэлчин монголчуудын хувцасны хэв маяг, чимэглэх, тоноглох арга хэвээр хадгалагдахын сацуу ардын оюун мэдлэг, сүсэг бишрэл, зан заншил, бэлгэдэл зүйн өргөн утгаараа нэгэн бүхэллэг соёлыг төлөвшүүлэн бий болгон хөгжүүлсэн нь тодорхой болж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 278
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :