Манай улсын төдийгүй өвлийн улиралтай бусад орнуудын хувцас үйлдвэрлэгчдийн өмнө тулгарч байдаг нэгэн зүйл бол хэрэглэгчдийг хөнгөн, хямд, биед тааламжтай, дулаан хувцсаар хангах явдал юм. Иймд дулаан хувцасны хэрэгцээ, нөгөө талаас бэлэн нөөц түүхий эдэд тулгуурлан хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн дулаан хувцас, дулаалгын давхарга үйлдвэрлэх нь чухал байна. Байгалийн болон химийн гаралтай ширхэгт ашиглан дулаан хувцас, дулаалгын давхарга үйлдвэрлэсээр ирсэн боловч сүүлийн үед байгалийн гаралтай ширхэгт тэр дундаа амьтны ноосыг дулаалгад хэрэглэхийг илүү ихээр зорих болжээ. Иймээс үйлдвэрийн хоёрдогч түүхий эд болох тэмээний сэв үсийг сул ширхэгт хэлбэрээр хэрэглэн шинэ нэр төрлийн дулаалгын материал гарган авах, дулаалга үйлдвэрлэх, түүнийг хувцсанд хэрэглэх технологи боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.