Шинэсэрхүү бударганы дархлал сэргээх /ШБСХ/ болон тэжээллэг чанарыг тогтоосон судалгаан дээр үндэслэн цаашид уг ургамлыг бодис солилцооны хямрал болон дархлал дутагдлын хавсарсан эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой. ШБСХ-ны дархлал сэргээх чанарыг ашиглан ядарч доройтсон малыг сувилж тэнхрүүлэхэд нэмэлт бэлдмэл болгон практикт хэрэглэх үндэслэлийг гаргав.
Цаашид судалгааны үр дүнг үндэслэн үйлдвэрлэлийн технологи боловсруулах боломжтой.
1. ШБСХ нь эсийн ба шингэний дархлаа тогтолцоог идэвхжүүлэх үйлдэлтэй нь тогтоогдлоо.
2. ШБСХ нь эсийн ба шингэний дархлаа тогтолцоог идэвхжүүлэх идэвхээрээ ЭСХ-аас илүү болохыг илрүүллээ.
3. ШБСХ-ны дархлал сэргээх үйлдлийн гол механизм нь эд нийцлийн I, II ангийн уургуудийн илчлэгдэх үзэгдлээр дамжин явагддаг байж болох юм.
4. ШБСХ нь дархлалын эсүүдийн плазмын мембраны Са++ ионы сувгийг хориглоход үүссэн дархлал дутагдлын эмгэг загвар дээр дархлал сэргээх үйлдэлтэй байж болохыг тогтоолоо.
5. Шинэсэрхүү бударганы найрлага дахь эслэгийн бүтцийг судалсан дүнгээс үзэхэд эслэгийн хэмжээ их байна. Шинэсэрхүү бударганы саармаг орчинд уусдаггүй эслэг
57.07%, хүчиллэг орчинд уусдаггүй эслэг
34.43%, лигнин
15.6%, гемицеллюлоз
23.27%, целлюлоз
18.83% байна.
6. Шинэсэрхүү бударганы хийн бүтээмшил явуулсан эхний цагуудад эрчимтэй (
3.5;
6.42 мл/г) дараах цагуудад тогтвортой багаар (
7.24;
9.58;
10.6;
11.8;
12.7;
14.5;
15.9;
17.0;
17.3;
19.0;
19.3) нэмэгдэж байна.
7. Шинэсэрхүү бударгана нь малын гүзээний микрофлорын тоон бүрэлдэхүүнд үзүүлэх нөлөө нь инкубацийн эрт үед (24; 48 цаг) илүү тод илэрч эслэг задлагч бактерийн тоо нэмэгдэж агь, халгай, таана зэрэг ургамлуудын 96 цагийн дараа үзүүлдэг түвшинд хүрч байна.
8. Шинэсэрхүү бударгана нь тослог (1.88%), протеины (
7.31%) хэмжээ дундаж түвшинд, эслэг (
31.39%) үнс (
15.52%) ихтэй, органик бодисын шингэц бага (28%) байна. Шинэсэрхүү бударганы ерөнхий шимт чанар
4.2 мДж байна.