Бүтээлийг 1.5 мөрийн зайтай 78 хуудсанд багтаан бичсэн, 13 хүснэгт, 13 макро, микро фото зураг, 9 диаграмм зураг, 4 бүдүүвч зурагтай, удиртгал, хэвлэлийн тойм болон өөрийн туршилт судлагаа, шүүн хэлэлцэхүй гэсэн 6 хэсэг, 22 .бүлгээс бүрдэнэ. Энэхүү бүтээлийг туурвихад .2000 аад оноос хойш монгол хэл дээр нийтлэгдсэн 5, гадаад хэл дээр нийтлэгдсэн 179 интернетээс 6 нийт 190 эх сурвалжаас иш татав. Бүтээлийн хураангуйг oрoc хэл дээр бичив. Дорноговь аймгийн Өргөн, Сайншанд сумдын зарим нутгийн ус, ургамлын химийн найрлагыг судлах замаар хүн, мал амьтны мэдрэл-дотоод шүүрлийн тогтолцоо болон биохимийн зарим үзүүлэлт, эмнэл зүйд литийн төвшүүлэг өндөртэй гүний усны үзүүлэх нөлөөг байгалийн болон туршилтын нөхцөлд судлан тогтооход энэхүү ажлын гол зорилго оршино. 1.Дорноговь аймгийн Өргөн сум нь литийн өндөр агууламжтай хөрс (
24.64+
0.05мг/кг), бэлчээрийн зарим ургамал (1.3+
0.02мг/кг), гүний ус (
0.241+
0.003 мкмол/л) бүхий биогеохимийн өвөрмөц нутаг болохыг тогтоов.
2.Дорноговь аймгийн Өргөн сумын хүн, малд илэрч буй өвөрмөц эмнэл зүйн шинж тэмдэгүүд нь тухайлбал цусны биохимийн зарим үзүүлэлтүүд, бамбай булчирхайн эмгэг, бие бүтцийн үлэмж ба бичил өөрчлөлтүүд нь энэ нутагт илэрч байгаа бамбай булчирхайн үйл ажиллагааны доройтол нь орон нутгийн гипотиреодизм болохыг тогтоолоо.
3.Өргөний гүний ус, түүнтэй адил концентраци бүхий литийгээр баяжуулсан Сайншандын усыг туршин хэрэглэсэн лабораторийн амьтанд илэрч буй бамбай булчирхайн доройтол нь усанд агуулагдаж байгаа литийгээс шууд хамааралтайг нотоллоо.
4.Бамбай булчирхайн үйл ажиллагааны доройтолтой (endemic hypothyriodism) мал, амьтныг эмчлэх, энэ эмгэгээс сэргийлэхэд фумарын хүчил агуулсан багсармал тэжээл хэрэглэвэл үр дүнтэй болохыг лабораторийн амьтан дээр явуулсан бидний туршилт судалгааны үр дүн батлан харуулав.