Цогц хандлагын үндсэн дээр техникийн цогц системийн байгууламжийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах үндсэн зарчмуудыг тогтоосон. Резервуарын согог, зогсолтын төрөл, эвдрэл гарах хамгийн түгээмэл газар, түүний давтамж зэргийг тогтоосон бөгөөд эдгээрийн үндсэн дээр ашиглалтын ба техникийн шинж тэмдгийн ангиллыг гаргасан. Резервуарын ашиглалтын байдлын ангиллыг боловсруулж, резервуарын агуулан хадгалах чадварын алдагдал ба түүнчлэн экологийн хохирол гарах магадлалыг бууруулах арга замыг тодорхойлсон. Техникийн ашиглалтын байдлыг тодорхойлох системийг сонгож, эдгээрийн өнөөгийн байдлыг үнэлэх загвар, мөн жижиг эвдрэлийн шалтгааны байж болох олон хүчин зүйлийг агуулсан ангилал хийж тэдгээрийн үүргийн тогтолцоо, холбоог тогтоосон. Зогсолтын магадлалыг тодорхойлох загвар боловсруулсан. Ширээсэн холболт, хана ба ёроолын хосолмол зангилаа, геометр өөрчлөлтийн согогоос үүдэн гарах, болзошгүй аюултай байдлыг тодорхойлох тооцооны бүдүүвчийг бий болгосон. Осол аваар үүсэх тохиолдолд шуурхай үнэлэх загварын үндсэн дээр тодорхой бус олонлогийн онолын дагуу байгууламжийн ашиглалтын үе дэх төлөв байдлыг магадлан шинжилж үнэлэх аргыг зохиох боломжтойгоос гадна резервуарын ашиглалтын зөвшөөрч болохуйц аюулгүй нөхцлийг тогтоосон. Байгаль орчин, экологийн талаар гарах өндөр магадлалтай аваар осол, нефтийн бүтээгдэхүүний их хэмжээний асгаралт зэрэг эрсдэлүүдийг урьдчилан харж зогсоох, залруулах бүрэн боломж бүрдсэн. Аж ахуй нэгж байгууллагуудын НХГ, НБ, НА-уудын резервуарын парк шинэчлэлийн үндсэн тулгуур үзүүлэлтүүд бий болно.