Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Автомашиныг тоормослох үеийн жолочийн самбаачлах хугацааг судалж, тодорхойлох аргачлал боловсруулах



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2137
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : жолооч, тормос, самбаачлах хугацаа, явган зорчигч

Аннотаци

Диссертацын ажил нь оршил, 4 бүлэг, ерөнхий дүгнэлт, хавсралтаас бүрдсэн ба ажлын нийт хэмжээ нь 136 хуудас, 46 зураг, 16 хүснэгт, 122 ашигласан хэвлэлээс тогтоно. Энэхүү диссертацын ажлын зорилго нь Монгол орны нөхцөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон судалгаа явуулж, түүнд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болох автомашиныг тоормослох үеийн жолоочийн үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох аргачлалыг боловсруулахад оршино. Жолоочийн самбаачлах хугацаа болон явган зорчигчийн хөдөлгөөний хурдад нөлөөлөх хүчин зүйлсийн загварчлалыг ЗТО-ын шинжилгээнд, жолоочийн самбаачлах хугацааг хөдөлгөөний бодит нөхцөлд тодорхойлох аргачлалыг жолоочийн мэргэжлийн сонголт хийхэд буюу ялангуяа гал унтраах, эмнэлгийн түргэн тусламжийн болон шуурхай албаны автомашин жолоодох жолооч нарыг сонгох, мөн ЗТО-д орсон жолооч нарт хяналтын магадлагаа хийхэд ашиглана. Автомашиныг яаралтай тоормослох үеийн жолоочийн самбаачлах хугацааг богиносгох аргачлалыг жолоочийн мэргэшлийг дээшлүүлэхэд ашиглах боломжтой бөгөөд мөн уг аргачлалыг жолооны сургуулиудад нэвтрүүлэх нь ЗТО-ыг бууруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 162
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :