Судалгааны шинэлэг тал.
Диссертацийн ажлын хүрээнд хийгдсэн судалгааны шинэлэг талыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлж болно. Үүнд:
• Бэлчээрийн, тэр тусмаа нүүдлийн мал аж ахуй нь байгаль цаг уурын нөхцөлүүдээс шууд хамааралтай байдгаас гадна түүний эрчимгүй (экстенсив) төлөв байдал нь суурьшмал мал аж ахуйн эрчимтэй(интенсив) төлөв байдлаас эрс ялгаатай билээ. Ийм учраас эрдмийн зэрэг горилсон энэхүү ажил нь бэлчээрийн мал аж ахуйн нэгжүүдийн сүргийн тоог оновчтой зохицуулах асуудлуудыг байгалийн амьд бүлүүдийг оновчтой ашиглах загварууд дээр тулгуурлаж, тэдгээрийг өргетгөх замаар хийгдсэн эрдэм шинжилгээний анхны бүтээл юм.
• Төгсгөлгүй завсар дээр өгөгдсөн бөгөөд магистраль цэг бүхий оновчтой удирдлагын бодлогуудыг эхлээд магистраль цэгийг олох математик программчлалын бодлогоор, дараа нь өгөгдсөн цэгээс магистраль цэгт хамгийн хурдан хугацаанд хүрэх муруйг олох түргэн үйлчлэлийн бодлогоор солих шинэ аргыг дэвшүүлж онолын судалгаанд хэрэглэсэн.
• Эрдэм шинжилгээний удирдагчийн дэвшүүлсэн экологийн динамик загварыг эдийн засгийн динамик загвартай холбодог "экологи-эдийн засгийн ачаалал" гэсэн ойлголтыг анх удаа фермерийн ашигтай үйл ажиллагааны загваруудын судалгаанд ашигласан.
• Ижил насны загасны бүлийг оновчтой ашиглах сонгомол загваруудыг зэрлэг хөхтөн болон бэлчээрийн мал аж ахуйн хувьд шинээр өргөтгөн томъёолж, оновчтой удирдлагууд болон тэдгээрт харгалзах оновчтой муруйнуудын хэлфэрийг бүрЬн тогтоосон.
• Ижил насны амьтдын бүлүүдийн загваруудыг шинжлэхэд анх удаа импульс бүхий удирдлагын онолыгхэрэглэсэн.
• Нэг төрөл амьтдын бүлийн агнуурын сонгомол загварыг үндэслэн бэлчээрийн мал аж ахуйн нэгжүүдийн хувьд өргөтгөсөн загваруудыг шинээр байгуулж, тэдгээрт оновчлолын шинжилгээг экстремаль муруйнуудын фазын зураглалуудыг ашиглан хийж гүйцэтгэсэн.
Судалгааны онол, практикийн ач холбогдол.
1. Онолын ач холбогдол:
• Ижил настай амьтдын бүлүүдийн хувьд Фишерийн сонгомол загвар болон түүнийг өргөтгөн зохиосон загваруудад яаж импульс удирдлагыг хэрэглэх арга зүйг боловсруулж , нядалгааны оновчтой хугацаануудыг тогтоосон.
• Төгсгөлгүй завсарт өгөгдсөн оновчтой удирдлагын бодлогын чанарын шинжилгээг гүйцэтгэх шинэ арга дэвшүүлж тодорхой загваруудад хэрэглэсэн.
• Кларкийн сонгомол загварыг өргөтгөн гаргасан ижил насны зэрлэг амьтдын бүлүүдийн болон бэлчээрийн нэг төрөл сүрэг малын тоон динамикийг оновчлох загваруудын оновчтой удирдлагыг тогтоосон.
2.Практикийн ач холбогдол:
• Диссертацийн ажилд судлан боловсруулж, оновчтой удирдлагуудыг нь тогтоосон загваруудын практик хэрэглээ нь зөвхөн бэлчээрийн мал аж ахуйн тоо толгойг зохицуулах асуудлаар хязгаарлагдахгүй юм. Жишээ нь ижил насны амьтны бүлийг оновчтой ашиглахад зориулагдсан II бүлгийн загваруудыг зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтдаас гадна мод, эмийн ургамал зэрэг байгалийн ургамлуудын ашиг шимийг зөв хүртэх, ашиглах хугацааг нь оновчтой сонгох асуудалд хэрэглэж болно.
• Гэрийн тэжээмэл амьтад болон таримал ургамлуудыг өсгөн үржүүлэх, зохистой ашиглах боломж нь манай орны хувьд байгаль цаг уурын нөхцөл, тухайн аж ахуйн эдийн засаг, хүн хүчний нөөцөөр хязгаарлагдаж байдаг билээ. Өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан хэр хэмжээний малтай байх, эсвэл хэр хэмжээний талбайд тариа, ногоо тариад ямар байдлаар ашиглаж байвал хамгийн ашигтай болохыг III-IV бүлгийн загваруудын оновчтой, тэнцвэртэй төлөв байдлын цэгүүд, өөрөөр хэлбэл, магистраль цэгүүд зааж өгч байгаа юм.
• Диссертацийн хавсралтанд байгаа тоон туршилтууд нь энэ ажилд авч үзсэн онолын загваруудыг практикт амжилттай хэрэглэх бүрэн боломжтойг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0