Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ухамсаргүйн тухай З.Фрейдийн үзэл соёлын генеалогид холбогдох нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3926
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Хүний мөн чанар, уг чанар, язгуур үндэс, ухамсар, хүсэл, суут бүтээл, урлаг шашин, ёс суртахуун, шүтлэг

Аннотаци

Ухамсаргүйн тухай З.Фрейдийн үзлийн философи агуулга бол хүн ба соёл хоорондын зангилаа асуудлыг авч үзсэн үзэлд нь илэрдэг. Тиймээс соёл үүсэн бий болоход хүний ухамсаргүй хүчин зүйл хэрхэн нөлөөлдгийг психоаналитик онол, арга зүйдээ тулгуурлан боловсруулсан З.Фрейдийн үзлийг энэхүү диссертацийн ажидаа авч үзсэн болно.
Энэхүү судалгааны ажил нь удиртгал, дөрвөн бүлэг, арван зүйл, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдэж байна. Диссертацийн “Ухамсаргүйн тухай философи ойлголт соёлын генеалогид холбогдох онол, арга зүйн асуудалд” хэмээх нэгдүгээр бүлэгт З.Фрейдээс өмнөх үеийн философи дахь ухамсаргүйн тухай ойлголтуудыг харьцуулан судалж, мөн Ф.Ницшегийн генеалоги тайлбарууд ба түүний арга зүйн ач холбогдлыг тодорхойлсон. “З.Фрейдийн боловсруулсан ёс суртахууны генеалогийн агуулгыг авч үзэх нь” хэмээх хоёрдугаар бүлэгтээ ухамсаргүйн тухай З.Фрейдийн үзэл баримтлал ба түүний генеалоги үндэслэлийг тайлбарлаж, ухамсаргүй ба ёс суртахууны генеалоги хамаарлыг шинжилсэн юм.”Генеалоги арга зүй соёлын зарим бүрдлийн тухай З.Фрейдийн онолд хэрэгжсэн нь” хэмээх гуравдугаар бүлэгт Тотем ба табугийн уг гарлын талаарх З.Фрейдийн үзэл, ашин бол хүний ухамсаргүйн хэрэгжилт болох тухай З.Фрейдийн үзэл, Ф.Ницше ба З.Фрейдийн философи дахь урлагийн генеалоги үзлийг харьцуулан судалсан болно. “З.Фрейдийн онолоос хойш генеалоги асуудлыг авч үзсэн үр дүн” хэмээх дөрөвдүгээр бүлэгт философийн структурализм ба К.Г.Юнгийн онолд ухамсаргүйг тайлбарласан онцлог, генеалоги хэрэглээнээс генеалоги арга зүй боловсрох хүртэл асуудлыг шинжлэн судалсан болно



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 501
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :