Судалгааны ажлын зорилго, зорилт
Бидний судалгааны зорилго нь судас хатуурах өвчний эмгэгжамд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн шүтэлцээ, онцлогийг тодруулах явдал байлаа. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ийлдсийн азотын дан исэл (N0) судас хатуурлын өөрчлөлттэй хэрхэн хамааралтайг тоггоох,
2.Судас хатуурах өвчний эмгэгжамд интерлейкин-1 (L-1) болон адгезив молекулын (sVCAM-1) нөлөө, шүтэлцээг тодруулах,
3.Судас хатуурах эмгэгжамд липидийн хүчин зүйлсийн нөлөөг судалж, атероген шинж чанарыг тооцох,
4.Судасны эндотелийн үүдэл эс, түүний идэвхийг таргалалттай холбон судлах,
Шинжлэх ухааны шинэлэг тал
•Судас хатуурахад нөлөөлөх гадаад болон дотоод хүчин зүйлсийг судлан, хамаарлыг тогтоосонд,
•Судас хатуурлын эмгэгжамын зарим хүчин зүйлсийг молекулын түвшинд Монгол улсад анх удаа судалсанд,
•Таргалалтын үед үүдэл эсийн идэвх дарангуйлагдсанаар эндотелийн нөхөн сэргээгдэх үйл хямарч болох зүй тогтлыг тодорхойлсонд оршино.
Ажлын практик ач холбогдол
• Судас хатуурлын эмгэгжамын эрсдэлт хүчин зүйлсийг тодруулснаар урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгож, Фармингемийн эрсдэлийн оноог лрактикт хэрэглэхийг зөвлөсөнд,
•Эндотелийн эмгэг өөрчлөлт эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр явагдаж болохыг тогтоосноор судас хатуурлыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжийг эмч нарт олгосонд,
•Судас хатуурах эмгэгжамд зонхилох хүчин зүйлийг молекулын түвшинд тодорхойлсон нь эмчилгээ, урьдчилан сэргийлгээ, оношлогооны арга технологийг шинэ шатанд гаргасанд оршино.