Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Санхүүгийн нэгтгэсэн тайлагналын онол, арга зүйн зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3032
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Бизнесийн нэгдэл, синерги, гүүдвил, бодлогын баримт бичиг, шинжилгээ

Аннотаци


Үндэслэл Уушгины цочмог гэмтэц (УЦГ) ба амьсгалын цочмог дистресс хамшинж (АЦДХШ) нь амьсгалын эрхтэн тогтолцоог богино хугацаанд тархмал байдлаар гэмтээж, амь насанд халтай байдал үүсгэдэг бөгөөд уушгины цочмог дутмагшил (УЦД)-ын эмнэлзүйн үндсэн хоёр хэлбэр мөн.
Зорилго Хүүхдийн амь тэнссэн төлөвийн үеийн уушгины цочмог дутмагшлын онцлогийг судалж, оношилгооны асуудлыг шийдвэрлэхэд оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй 2007-2012 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн нийт 5322 хүүхдээс УЦД оношлогдсон тохиолдол бүрийг судалгаанд хамруулав. УЦД ба түүний эмнэлзүйн үндсэн 2 хэлбэрийн тохиолдлын давтамж, тавилан, эмнэлзүйн ба эмгэг бүтцийн онцлогийг судлахад эмнэлзүйн проспектив; эндэгдэлд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодруулахад тохиолдол-хяналтын; SpО2/FIО2 харьцааны мэдрэг ба өвөрмөц чанарыг тодорхойлоход ажиглалтын проспектив судалгааны аргыг тус тус ашигласан. Мэдээллийг Stata программ ашиглан дүрслэх, нэг ба олон хүчин зүйлийн аргаар боловсруулж, УЦД-ын SpO2/FiO2 ба PaO2/FiO2 харьцааны ялгааг тогтооход ROC муруйг ашиглав.
Үр дүн УЦД-ын нийт 61 тохиолдол оношлогдсоноос
44.3% нь УЦГ,
55.7% нь АЦДХШ байв. Энэхүү эмгэг 3 хүртэлх насны (
91.8%), эрэгтэй (
57.4%) хүүхдэд илүүтэй тохиолдсон ба уушги хоёрдогчоор гэмтсэн 25 (41%) тохиолдол оношлогдсон. Нийт тохиолдлын 60% (36) нь эндсэн байна.
АЦДХШ-ийн
41.2%, УЦГ-ийн
44.4%-д нь өдөөгч хүчин зүйлс нөлөөлсний дараах эхний 6 цагийн дотор эмнэлзүйн шинж нь тод илрэн, хурдацтай өрнөж, 48 цагийн дотор үгдрэн хүндэрсэн. УЦД-ын үеийн чээжний рентген шинжилгээний
81.4%-д төрөл бүрийн голомтот сүүдэр буюу нэвчдэс тодорхойлогдсон ба уушгины нэвчдэсний байрлал, хэмжээнд өвөрмөц шинж төрх ажиглагдсангүй. SpO2/FiO2 ба PaO2/FiO2 харьцааг 96 удаагийн давталттай хэмжилтээр тодорхойлоход хамаарлын коэффициент r=
0.75 (p<
0.001), ROC муруйн зэрэг
0.8342 байв. SpO2/FiO2 харьцааны оношилгооны чанарыг PaО2/FiО2 харьцаатай харьцуулахад мэдрэг чанар
71.1%, өвөрмөц чанар
79.3% байсан.
Цулцанд нэг төрлийн уураглаг масстай (
38.9%), сегмент хоорондын холбогч эд зузаарсан (
36.1%); цулцангийн хөндийд макрофаг эстэй, цулцан хоорондын таславч голомтлог байдлаар үхэжсэн (31%), цулцан хоорондын таславч үрэвслийн нэвчдэстэй, зузаарсан (
19.4%); цулцангийн хөндийд фиброзон масс, цулцан гуурсан хоолойн хөндийд гиалины мембран илэрсэн (
11.1%) зэрэг эмгэг бүтцийн өөрчлөлт давамгай илэрсэн.
УЦД-аар эндэхэд үжил (OR
2.7; 95% CI 1.84-
3.76; p<
0.001), ТҮХШ (OR
2.8; 95% CI 1.80-
9.81; p<
0.001), угартсан ба хордсон (OR 1.30; 95% CI 1.17-1.51; p<
0.001), 3 ба түүнээс дээш эрхтэн тогтолцооны гэмтэц (OR
3.1; 95% CI 1.52-
9.23; p=
0.004), PaO2/FiO2 харьцаа бага байх (OR 1.14; 95% CI 1.04-1.25; p=
0.006) зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Дүгнэлт
1. Манай оронд хүүхдийн амь тэнссэн төлөвийн үед эрчимт эмчилгээний 1000 хэвтэлт тутамд УЦД-ын
11.5 тохиолдол оношлогдож, түүний хүнд хэлбэр (АЦДХШ) давамгай (
55.7%) тохиолдож байна. Уушгийг анхдагчаар гэмтээж байгаа зонхилох шалтгаан нь уушгины үрэвсэл (
59.0%), хоёрдогчоор гэмтээж байгаа голлох шалтгаан нь ТҮХШ (
13.1%), үжил (
9.9%), эм, химийн (
6.7%) ба хийн (
3.3%) бодисоор хордолт байна.

2. УЦД-ын нас баралт 60%, үүнээс УЦГ-тэй харьцуулахад АЦДХШ-ийн эндэгдэл илүү (
67.7%) нь уг эмгэг нас баралт өндөртэй буйг харуулж байна. УЦД-ын эндэгдэлд үжил (OR
2.7), ТҮХШ (OR
2.8), угартсан ба хордсон (OR 1.30), 3 ба түүнээс олон эрхтэн тогтолцооны гэмтэц (OR
3.1), анхнаасаа хүчилтөрөгчийн хангамжийн алдагдал ихтэй байх (OR 1.14) зэрэг нь ач холбогдол бүхий эрсдэлт хүчин зүйлс болж байна.

3. Эмнэлзүйд нь хүнд хэлбэрийн амьсгалын дутмагшил, уушгины хаван, хөхрөлт, амьсгал дэмжих орлуулах шаардлага, О2 эмчилгээнд тэсвэрлэг хөхрөлт, уушгины нэвчдэст өөрчлөлт тодорхойлогдож байна. УЦД цочмог, түргэн явцтай, тухайлбал, өдөөгч хүчин зүйлс нөлөөлсний дараах 6-48 цагийн дотор үүсч, хурдацтай үгдрэн хүндэрч, цулцан, цулцан-хялгасан судасны сарьс, уушгины завсрын эд илүүтэй өртөж, уушги хавагнах, уушгины уян чанар алдагдах, фиброзжих зэрэг эмгэг процесс явагдаж байна.

4. УЦД-ын SpO2/FiO2 харьцааны оношилгооны мэдрэг ба өвөрмөц чанар, ROC муруйн зэргээс дүгнэхэд цусны хийн шинжилгээ хийх боломжгүй нөхцөлд пульсоксиметрийн шинжилгээг оношилгоонд орлуулан ашиглах боломжтойг харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 213
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :