Бидний хийсэн энэхүү судалгаа нь солонгосын уламжлалт аргаар исгэсэн будааны дарснаас экзополисахарид их хэмжээгээр ялгаруулдаг Bacillus licheniformis-ын омгуудыг ялган авч, түүний ялгаруулж буй экзополисахаридын бүтэц, найрлага, антиоксидант идэвхийг тодорхойлон, цаашид микробиологийн үйлдвэрлэлд ашиглах боломжийг тодорхойлж өгсөнд шинжлэх ухаан, практикын ач холбогдол нь оршиж байгаа болно.
Уг омгуудын экзополисахаридын ялгаралтанд тэжээлт орчны нүүрс усны эх үүсвэр чухал үүрэгтэй ба тэдгээрээс сахарозыг ашиглах нь илүү үр дүнтэй болох хийгээд, мөн өсгөвөрлөлтийн тохиромжтой горимуудыг тогтоож өгснөөрөө микробиологийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх практик ач холбогдолтой юм.
Мөн уг омгуудын экзополисахаридууд нь антиоксидант өндөр идэвхитэй байгааг орчин үед хэрэглэж байгаа олон аргуудаар тус тус баталгаажуулсан нь цаашид хүнсний хэрэглээнд уламжлалт үйлдвэрлэл, хэрэглээ чухал байгааг нотолж өгсөн судалгаа болсон гэж үзэж болох юм.
Bacillus licheniformis-ын омгуудыг ялган дүйх судалгаанд авсан экзополисахаридын 16S рибосомын ДНХ-генийн дарааллын анализ, нянгийн биохимийн шинжийг тодорхойлох цомог ашигласан, антиоксидант идэвхийн судалгаанд хэрэглэж буй орчин үеийн судалгааны олон аргуудыг хэрэглэн үр дүнг тал бүрээс нь баталгаажуулж өгсөнд бүтээлийн бас нэг шинэлэг давуу тал оршино.
“Bacillus licheniformis-ийн антиоксидант экзополисахаридын судалгаа” сэдэвт докторын зэрэг горилсон уг бүтээл нь оршил, хэвлэлийн тойм, судалгааны арга зүй, үр дүн, шүүн хэлэлцэхүй, дүгнэлт, ашигласан хэвлэлийн жагсаалт гэсэн дараалалтай, нийт 3 бүлэгтэй бичсэн ба уг бүтээлд 19 хүснэгт, 11 зураг, 2 бүдүүвч, 15 график, компьютерийн Arial фонтоор монгол хэл дээр бичив. Бүлэг тус бүрт нь хэвлэлийн тойм, судалгааны арга зүйг оруулж бичсэн болно.
Энэхүү бүтээлийг туурвихад монгол хэл дээр нийтлэгдсэн 5, гадаад хэл дээр нийтлэгдсэн 182, нийт 187 мэдээллийн эх сурвалжаас иш татаж, ашиглалаа
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0