Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бэлчээрийн газрын бүтээгч чадавхийн үнэлгээ



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2786
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : мониторинг, бэлчээр, аргачлал, тэжээлийн норм, уур амьсгал, үнэлгээ

Аннотаци

Судалгааны зорилго, зорилтууд:
Судалгааны ажлаараа бэлчээрийн газрын бүтээгч чадавхийг үнэлэх оролдлого хийх зорилго дэвшүүлэн тавилаа. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд:
1. Хэнтий аймгийн бэлчээрийн мониторингийн 2008 оны материалд түшиглэж бэлчээрийн хэв шинжүүдийг ямар малд тохирохыг ялгаж, үр дүнг зурагт оруулна

2. Хэнтий аймгийн бэлчээрийн талбай ба МИБУ-ын хэмжээг ашиглан бэлчээрийн багтаамжийг тодорхойлно

3. Бэлчээрийн багтаамжаар тогтоогдсон малын тоог ашиглан тухайн талбайн нэг жилд бий болгох ашиг шимийг тооцож, мөнгөн илэрхийллээр гаргана

4. Нэг га-гийн бий болгох ашиг шимийг тооцож, суурь үнийг тогтооно.
Судалгааны ажлын шинэлэг тал. Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн нөхцөлд бэлчээрийн газрын багтаамжийг тодорхойлох, Монгол оронд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, татвар төлбөр ноогдуулах, газрын арилжаа эрхлэхэд суурь үнийг бодитой тогтоох зүй тогтлыг илрүүлж, шинэ аргачлалыг боловсруулахад оршино.
Судалгааны практик ач холбогдол. Монгол орны бэлчээрийн газрын бүтээгч чадавхийн боломж, түүнд нөлөөлдөг байгалийн бусад хүчин зүйлийн оролцоог тооцон амьдралд гүйцэтгэж байгаа бэлчээрийн газрын үүргийг илүү тусгасан үнэлгээний аргачлалыг төр захиргааны байгууллага, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төсөл боловсруулах болон бусад ажилд ашиглах ач холбогдолтой.
Дүгнэлт:
1. Хэнтий аймгийн бэлчээрийн МИБУ нь одоогийн мөрдөж байгаа аргачлалаар 3878954 хонин толгойг, бидний тооцсон аргачлалаар 7737840 хонин толгойг нэг жилийн турш тэжээх боломжтой буюу 3858886 хонин толгойн зөрүү гарч байна. Энэ нь одоогийн аргачлалаар ургамлын хөдлөл зүйн төлөв байдлууд, тэдгээрт тохирсон нэг мал идэх тэжээлийн нормыг харгалзан тооцох боломжгүй байгаагаас зөвхөн ургамлын төлөв байдлын нэг үе болох ногоон байх үеийн ургац, мөн хугацаанд тохирох нэг малын идэх нормыг авч тооцсон нь бэлчээрийн багтаамжийн хэмжээг их гарахад хүргэсэн байна. Чадавхийг тооцохдоо эрсдлийн хүчин зүйл болох огтоно, царцаа зэргийг тооцоогүй болно.

2. Хэнтий аймгийн бэлчээрийн ойт хээрийн бүсийн 1 га-гийн бүтээгч чадавхи нь
71.6 мянган төгрөг, хээрийн бүсийнх
54.7 буюу
16.9 мянган төгрөгөөр доогуур байгаа нь бэлчээрийн газрын бүтээгч чадавхийг бүсийн ялгавартайгаар тогтоох шаардлагатайг батлаж байна.

3. Газар нь үйлдвэрлэлийн бусад хэрэгсэлтэй адилгүй, түүнийг тогтвортой ашиглах хугацааг үйлдвэрлэлийн бусад хэрэгсэлтэй жишиж болохгүй.хүн бүхий л амьдралынхаа турш газрын өгөөжийг хүртэж амьдрана. Энэ тохиолдолд газрыг тогтвортой ашиглах хугацааг хүн амын дундаж насжилтаар авах нь зөв болно.

4. Хэнтий аймгийн ойт хээрийн бүсийн 1 га бэлчээрийн газрын суурь үнэ
4855.2 мянган төгрөг, хээрийн бүсийн 1 га-гийнх
3719.6 мянган төгрөг болно. Энэ нь одоо мөрдөж байгаа 1997 онд гарсан засгийн газрын 152 дугаар тогтоолд заасан үнэлгээтэй жишихэд Хэнтий аймгийн ойт хээрийн бүсийнх
8.8 дахин, хээрийн бүсийнх
9.7 дахин дээгүүр байна. Бидний аргачлалаар тогтоосон үнэ нь бодит байдалд илүү дөхөж очих бөгөөд газрын суурь үнийг хэт доогуур тогтоох нь газрын үнэ цэнийг бууруулах, ашиглалт, эдэлбэрлэлтэнд ариг гамгүй хандах байдлыг бий болгож байгааг арилгах хөшүүрэг болж чадна гэж үзэж байна.

5. Энэхүү аргачлалаар байгаль-уур амьсгалын аль ч бүс, засаг захиргааны нэгжүүдийн бэлчээрийн газрын үнэлгээг хийх боломжтой бөгөөд уур амьсгалын хүчин зүйлүүд байнга өөрчлөгдөж, бэлчээрийн газрын гарцанд нөлөөлж байгааг 5 жилд хянах засварлах боломжтой болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 239
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД