Үндэслэл: ДЭМБ-ын мэдээлсэнээр Монгол улсын хүн амын дундах сүрьеэ өвчний тархалт 100000 хүн амд 162 буюу Номхон Далайн Баруун Бүсийн орнуудтай харьцуулахад өвчлөл өндөртэй хэвээр байна.
Сүрьеэ нь эрүүл мэндийн ажилтнуудад мэргэжлийн аюултай гэдгийг олон оронд хүлээн зөвшөөрөөд байна. Эрүүл мэндийн ажилтнууд идэвхтэй сүрьеэтэй өвчтөнийг оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх явцад Mycobacterium tuberculosis-ийн халдварын эрсдэлд өртдөг байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хепатитын В,С вирүс, ХДХВ-ийн халдвар, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болон вирүст цусархаг чичрэгийн улмаас эрүүл мэндийн ажилтнууд амь насаа алдсаар байна. Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй болон маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаатай холбоотой эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах асуудал нэн хурцаар тавигдаж байна. Эрүүл мэндийн ажилтны дунд идэвхтэй сүрьеэ болон сүрьеэгийн халдварыг илрүүлэх нь халдвар хяналтын хөтөлбөрийн чухал арга хэмжээ юм. Гэсэн хэдий ч сүрьеэгийн халдварлалт, өвчлөлийн байдлыг нийт хүн амд тодорхойлсон судалгааны ажил манай улсад сүүлийн 50 жил хийгдээгүй төдийгүй, эрүүл мэндийн ажилтнуудын дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, халдвар хяналтын талаар хийгдсэн ажил огт байхгүй байна.
Зорилго: Эмч, сувилагчдын дундах сүрьеэгийн халдвар, өвчлөлийг илрүүлж, халдвар дамжих, өвчлөхөд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох, эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын арга хэмжээ, тулгамдаж буй бэрхшээлийг судлахад энэхүү ажлын зорилго оршино.
Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Агшингийн судалгааг 2012 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагчдыг хамруулан явуулсан. Сүрьеэгийн бага болон дунд тархалттай улс орнуудын эмнэлгийн мэргэжилтнүүдэд хийсэн судалгаанд үндэслэн сувилагчдын дундах сүрьеэгийн халдварын тархалтыг 43 хувь, эмч нарын дундах тархалтыг 54 хувь гэж таамаглан түүврийн хэмжээг тооцоолсон. Нийт түүврийн хэмжээг эмч, сувилагчдаас 840 хүнийг хамруулахаар тооцоолсон болно. Судалгаанд оролцогчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлал бүрт одоо ажиллаж байгаа их эмч, сувилагчдын тоонд пропорциональ байхаар тооцсон.
Нийт судалгаанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэн урьдчилан бэлтгэсэн асуумжинд хариулсан ба 2 туберкулины нэгж агуулсан (tubersol) сорилыг ашиглан сүрьеэгийн халдвар илрүүлсэн.
Мөн эмнэлзүйн шинж тэмдэг, цээжний эгц рентген зураг, цэрний нян судлалын шинжилгээгээр сүрьеэгийн өвчлөлийг илрүүлсэн. Мэдээлэл оруулах болон статистик дүн шинжилгээ хийхэд EPI-INFO Version
7.1, SPSS Version 20 программуудыг ашигласан.
Үр дүн: Эмч, сувилагчдын дундах сүрьеэгийн халдварын тархалт
52.1 хувь (95 хувь ИИ
48.8-
55.5) байна. Эмч, сувилагчдын дундах сүрьеэгийн халдварын тархалт 50-аас дээш насанд
56.5 хувь (95 хувь ИИ: 49 хувь;
63.8 хувь), 30-39 насанд
55.4 хувь (95 хувь ИИ:
48.2 хувь;
62.3 хувь), 40-49 насанд
49.7 хувь (95 хувь ИИ:
44.3 хувь; 55 хувь), 20-29 насанд
48.8 хувь (95 хувь ИИ:
41.2 хувь;
56.4 хувь)-тай байгаа ба статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p=
0.306). Эрэгтэйчүүдийн дунд сүрьеэгийн халдварын тархалт
55.7 хувь (95 хувь ИИ:
45.3 хувь;
65.4 хувь), эмэгтэйчүүдийн дунд
51.7 хувь (95 хувь ИИ:
48.2 хувь;
55.2 хувь)-тай байна (p=
0.481).
Судалгаагаар идэвхтэй сүрьеэгийн 6 (
0.7 хувь) тохиолдол, идэвхгүй сүрьеэгийн 53 (
6.3 хувь) тохиолдол илэрч, 10000 эмч, сувилагчдын дундах сүрьеэ өвчний тархалт 699, сүрьеэгийн салбарт ажиллаж буй эмч, сувилагчдын дунд
19.4 хувь буюу статистикийн ач холбогдол бүхий өндөр байна (p<
0.001).
Эмч, сувилагчдад сүрьеэгийн халдвар дамжихад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр сүрьеэгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага aOR=
6.8, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоёрдогч шатлал aOR=
2.2, шөнийн ээлжинд ажиллах аOR=1.5 нь нь статистик ач холбогдол бүхий эрсдэлт хүчин зүйл болох нь тогтоогдсон (p<
0.001).
Сүрьеэгийн нарийн мэргэжлийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг салбарт ажиллах OR=
3.8 (95 хувь ИИ:1.8-
8.1), 6 ба түүнээс дээш ам бүлтэй aOR=
2.7 (95 хувь ИИ:1.5-
5.0) байх нь сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлж буй статистикийн үнэн магадлалтай эрсдэлт хүчин зүйл болж байна (p<
0.001).
Дүгнэлт
1.Нийслэлийн эмч, сувилагчдын дунд сүрьеэгийн халдварын тархалт
52.1 хувь ба эмч (
53.1 хувь), сувилагч (
51.4 хувь), нас, хүйсээр төдийлөн ялгаагүй, харин сүрьеэгийн салбар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоёрдогч шатлалд статистик ач холбогдол бүхий өндөр байна.
2.Судалгаагаар идэвхтэй сүрьеэгийн 6 (
0.7 хувь) тохиолдол, идэвхгүй сүрьеэгийн 53 (
6.3 хувь) тохиолдол илэрч, 10000 эмч, сувилагчдын дундах сүрьеэ өвчний тархалт 699, сүрьеэгийн салбарт ажиллаж буй эмч, сувилагчдын дунд
19.4 хувь буюу статистикийн ач холбогдол бүхий өндөр байлаа.
3.Сүрьеэгийн салбарт ажиллах (aOR=
6.8) (p<
0.001), 6-аас дээш ам бүлтэй (aOR=
2.7) байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоёрдогч шатлал, (aOR=
2.2), шөнийн ээлжинд ажиллах (аOR=1.5) нь сүрьеэгийн халдвар дамжихад (p<
0.001), сүрьеэгийн салбарт (OR=
3.8) ажиллах, 6-аас дээш ам бүлтэй (аOR=
3.2) байх (p<
0.001) нь сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлж буй статистик үнэн магадлал бүхий эрсдэлт хүчин зүйлс болох нь тодорхойлогдсон.
4.Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын арга хэмжээний удирдлага зохион байгуулалт, орчны сэргийлэлтийн арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй, ялангуяа ханиалгаж байгаа үйлчлүүлэгчид маск зүүлгэх, триаж үйлчилгээ болон босоо агааржуулалтын системийн үйл ажиллагаа дутагдалтай байгаа нь халдвар хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй гол бэрхшээл болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0