Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чихрийн шижин хэв шинж хоёртой үйлчлүүлэгчдийн хяналт, сургалтын асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2793
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Архаг хүндрэл, зан үйлийн өөрчлөлт, сургалтын үр дүн

Аннотаци

Чихрийн шижин хэвшинж хоёр (ЧШХШ2)-той үйлчлүүлэгчдийн тусламж үйлчилгээнд олон ; мэргэжлийн мэргэшсэн багаар ажиллах шаардлагатай бөгөөд энэ тусламжийн үндэо суурь нь хувь хүнд өөртөө тавих хяналтын талаар мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх сургалт юм. ЧШ-г эрт илрүүлэн эмчилж, | эмч, үйлчлүүлэгчдийн хяналтыг сайн хийж чадвал хожуу үеийн том, жижиг судасны хүндрэлэзс сэргийлэх боломжтой. Чихрийн шижин хэвшинж хоёртой үйлчлүүлэгчдийн өөрийн болон эмчийн хяналтыг үнэлж, сургалтын орчин, хөтөлбер, боловсон хүчин эрх зүйн баримт бичгүүд, сургалтын үр дүиг судлан хяналт, сургалтанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход оршино.
Судалгааг агшингийн болон Кохорт судалгааны загвараар 2011-2012 онд явуулав. Тус судалгаанд ЧШХШ2-той 188, шинээр оношлогдсон 150 үйлчлүүлэгч, 37 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав. Судалгаанд ЧШ-тэй холбоотой эрх зүйн баримт бичгүүд, эмчийн үзлэгийн дэвтэр зэргийг баримт бичгийн аргаар эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан зорилтот бүлгийн ярилцлагын аргуудыг тус тус ашиглав. Кохорт судалгаанд хамрагдагсдыг 6 сараар дагаж мэдлэг, өөрийн хяналт, сэтгэл түгшилт, өвчиндөө хандах хандлага, амьдралын чанар (АЧ), идэвхтэй хөдөлгөөн зэргийг үнэлж, бие бялдрын болон бодисын солилцооны үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Үр дүнгийн статистик боловсруулалтанд ЗРЗЗ 16 программ ашигласан.
ЧШХШ2-той эрэгтзйчүүдийн
33.1 хувь, эмэгтэйчүүдийн
88.9 хувь нь эмчийн хяналтанд тогтмол !
хамрагдаж, хүйсийн хувьд эмэгтэйчүүдийн хамрагдалт илүү байна (р=
0.001). ЧШХШ2-тойэмэгтэйчүүдийг
эрэгтэйчүүдтэй харьцуулахад өөрийн хяналтын давтамж нь сайн тодорхойлогдов (р<
0.05).
Судалгаанд хамрагдагсдын хяналтыг
17.9 хувьд бие бялдрын хэмжилтээр,
95.2 хувьд зөвхөн захын цусан дахь глюкозоор үнэлж, хөдөлгөөний идэвх, архи, тамхины хэрэглээ зэрэг амьдралын хэв маягийг үнэлдэпгүй болох нь тогтоогдлоо. I
ЧШХШ2-той үйлчлүүлэгчдэд зориулсаи сургалтын орчин бүрдээгүй тодорхой хөтөлбөргүй, эрх зүйн баримт бичгийн заалт биелэхгүй байна. Шинээр оношлогдсон ЧШХШ2-той сургалтанд хамрагдсан бүлэгт 6 сарын дараа өөрийн өвчний талаарх мэдлэг сайжирч (р=
0.029), цусан дах глюкозын өөрийн хяналтын давтамж (р=
0.046) нэмэгдсэн. Сургалтанд хамрагдсан бүлэгг ЧШ-гээс хамааралт сэтгэл түгшилтийн оноо -
2.86 (95%ИИ -1.61-
3.23, р=
0.004) буурч, өвчиндөө хандах хандлагын оноо
8.95 <95%ИИ
5.31-
10.1,р=
0.001) дээшилсэн. ЧШ-гийн сургалтанд хамрагдсан үйлчлүүлэгчдэд 6 сарын дараа систолын даралт (95%ИИ
144.5-
100.9 ммуб р=
0.008), диастолын даралт (95%ИИ
99.7-
71.1 ммуб р=
0.035) буурч, бүсзлхийи тойргийн хэмжээ (95%ИИ
112.2-
90.2 см р=
0.014) хүрч багассан. НЬА1С.ийн түвшин (95%ИИ
9.8-
6.6 хувь, р=
0.001), БНЛП |(95%ИИ
4.1-1.1 ммол/л р=
0.0001) тус тус буурч, ИНЛП (95%ИИ 1.3-1.9 ммол/л р=0>036) болж өссөн үзүүлэлттэй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 228
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :