Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Амьгүй төрөлтийн шалтгаан, хүчин зүйлийг судлах асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2794
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Амьгүй төрөлтийн бүртгэл, перинаталь эндэгдэл, ихсийн эмгзг, хүин эмгэг

Аннотаци

Үндэслэл:
Монгол улсын эрүүл мэндийн салбарын нэн тэргүүний асуудал, бодлогын нэг нь жирэмслэлт ба төрөлтийг эх хүүхдийн эрүүл мэндэд үлэмж нийцсэн байдлаар твгсгөх, ураг эхийн хэвлийдээ эндэх тохиолдлыг бууруулах явдал юм.Сүулийн үед дэлхийд жил тутамд
2.6 сая амыүй терөлт тохиолддогоос Өмнөд азид хүн амын тоо их байдаггай холбоотой амьгүй төрөлтийн тоо ч их байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад амьгүй төрөлтийг өнөөгийн түвшинд хүртэл бууруулж чадсан нь эх барихын түүхэн дэх томоохон дэвшил болж байна. Одоогоос 40-50 жилийн өмнө 1000 төрөлтөд 50, түүнээс олон ураг хэвлийдзэ эндэх тохиолдол гардаг байсан бол одоо 1000 төрөлтөд 5 түүнээс ч бага буюу ойролцоогоор 10 дахин буурсан байна.5 Харин хөгжиж буй, буурай хөгжилтэй оронд амьгүй төрөлт 1000 төрөлтөд 15 түүнээс дээш байгаа нь хөпжингүй орнуудаас 3-20 дахин их байна. ДЭМБ-ын 2007 оны тайланд мэдэзлснээр Ази тивд амьгуй төрөлтийн бодит тоо 1.
923.000, 1000 амьд төрөлтөд 25 тохиолддог байна.6 Азийн орнуудаас хөпкингүй орон Японд жилд нийт төрөлт
1169.000, амьгүй төрөлтийн бодит тоо 3000, 1000 амьд төрөлтөд 2 тохиолдож байхад Хяпгадад жилд нийт төрөлтийн бодит тоо
17.
372.000, амьгүй тврвлтийн бодит тоо
300.000, 1000 амьд төрөлтөд 17 байдаг байна, Азийн орнуудаас амьгүй төрөлтийн тохиолдол хамгийн өндөр нь Афганистан 1000 амьд төрөлтөд 54, Энэтхэгт 1000 амьд төрөлтөд 35 тохиолдож байхад Европын орнуудаас 1000 амьд төрөлтөд Германд 4, Италд 3, Оросод 6 амьгүй төрөлт бүртгэгдсзн байна. Харин манай оронд төрөлт нэмэгдэж, леринаталь эндэгдэл, амьгүй төрөлтийн тоо буурахгүй нэг түвшинд байна. Сүүлийн 5 жилийн амьгүй төрөлтийн тохиолдол 1000 амьд төрөлтөд 2006 онд
9.2; 2007-2009 онд
7.6-
7.0; 2010 онд
7.3 тохиапдсон байна.1 Гэхдээ дзлхий нийтзд перинаталь эндэгдэл, амьгүй төрөлтийг бүртгэх нэгдсэн бүртгэлийн тогтолцоо байхгүйтэй холбоотойгоор улс орон бүрт жирэмсний тээлтийн хугацаа, ургийн жин ба чацыг янз бүрийн түвшингээр бүртгэн тооцож байна. ДЭМБ-ын зөвлөмжинд "Жирэмсний 22 долоо хоног гүйцсэн, ургийн жин 500 гр, урпийн чац толгойн оройгоос есгий хүртэл 35 см-ээс их тохиолдолд эрт амыүй төрөлтөд бүртгэнэ " гэжээ.7 АНУ, Австралид жирэмсний 22 долоо хоногтойгоос, Норвегид 16 долоо хоногтойгоос, Шведэд 28 долоо хоногтойгоос, манай улсад 22 долоо хоногтойгоос хойш хугацаанд амьгүй ураг төрөхөд амьгүй төрөлт гэж тооцдог байна.Манай улсад 2002 он хүртэл жирэмсний 28 долоо хоногтойгоос хойш хугацаанд амьгүй ураг төрөхийг амьгүй төрөлтөд тооцдог байжээ. Үүнээс хойш ЭМ-н сайдын 2002 оны 173 тоот тушаалын 5-р хавсралтад жирэмсний 22 долоо хоног гүйцсэн, ургийн жин 500 ф хүрсэн, ургийн чац 35 см-ээс урт урагт амьдын шинж илрэхгүй бол амьгүй төрөлтөд тооцож бүртгэх боловч эх барихын лрактикт амьгүй төрөлтийн бүртгэл асуудалтай байсаар байна.Амьгүй төрөлт нь олон хүчин эүйлззс үүдэлтэй бөгөөд тэдгэзрийн шалтгааныг нарийвчлан судлах нь эх барихын практикийн болоод цаашдын хөгжилд ихээхэн ач холбогдолтой.
McClure Elizabeth.M, Saieem.S, Pasha.O, Goldenberg.R.L нар 2003-2008 онд хөпжиж байгаа орнуудад амьгүй төрөлт, перинаталь эндэгдэлтэй холбоотой хийсэн судалгааны өгүүллэгүүдийг эмхэтгэн судалснаар амыүй төрөлт, перинаталь эндэгдлийн тохиолдлын тоо дэлхий дахинд их байгаа боловч бага судлагдаж улс төрийн системчилэгдсэн бодлого, анхаарал бага байна гэж дүгнэжээ.Амьгүй төрөлтийн бүртгэлийн байдал, амьгүй төрөлтөд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан судалгааны ажил хомс байгааг үндэслэн тус судалгааг явуулав.
Зорилго:
Амьгүй төрөлтийн бүртгэлийн байдлыг судлан, амьгүй ураг төрөхөд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тогтоон, эмнэл зүй ба эмгэг судлалын онцлогийг илрүүлэх зорилгоор энэхүү судалгаа хийв.
Судалгааны хэрэглэгдэхуүн ба арга зүй: Баримтын судалгаа
1.Бүртгэлийн хуудас боловсруулан Нийслэлийн l,ll,lll-p амаржих газар, ЭХЭМҮТ-д 2005-2010 онд амьгүй ураг төрүүлсэн 842 эхийн төрөлтийн түүх, жирэмсний 22 долоо хоногтойгоос хойш хугацаанд хожуу зулбалт гэж оношлогдсон 1139 эхийн төрөлтийн түүх, жирэмслэлт таслуулсан 532 эхийн
төрөлтийн түүхэнд нийт 5 бүлгийн 56 асуулгыг бүлэглэн тусгай судалгааны карт боловсруулан асуултуудыг боловсруултад бэлтгэн кодлов.

2.Эмгэг судлалын шинжилгэзний карт, протоколыг судалгааны материал болгон тусгай нарийвчилсан карт боловсруулсан.

3.Төрөлтийн түүхэд хавсаргасан зхийн эрхтэн тогтолцооны өвчнийг илтгэх лаборатори шинжилгээний хариу, дүгнэлтүүдийг авав.
Тохиолдол-хяналтын судалгаа Амьгүй ураг төрүүлсэн 50 эх, хэвийн төрсөн 50 эх нийт 100 эхийн 1:1 харьцаагаар авсан.
1.Асуумж судалгаа

2.Эхийн жирэмсний явц, хяналт, үзлзг, шинжилгээ, эмчилгээний бүрэн бичлэг бүхий жирэмсний хяналтийн карт болон дагалдах бичиг баримтаас мэдээлэл цуглуулах судалгааны тусгайлан боловсруулсан карт, төрөлтийн үе, төрсний дараах эрт үеийн үзлэг, шинжилгээний дүгнэлтүүдийг нэгтгэсэн.

3.Эмгэг судлалын шинжилгэзний дүгнэлт -Амьгүй ураг төрүүлсэн, хэвийн төрсөн эхчүүдийн хойтхийн бүтцийн харьцуулсан судалгаа хийв.
•Судалгааны бүлэг болох амьгүй ураг төрүүлсэн эхийн хойтхи, ураг, хяналтын бүлэг болох хэвийн төрсөн эхийн хойтхийн ихсзэс бэлдэц бэлтгэн гематоксилин-эозин будгаар будаж гэрлийн микроскопоор 40, 100 дахин өсгөлттэйгээр харж шинжиллээ.
•Хяналтын бүлэг болох хэвийн төрсөн эх нярайлж хойтхи гармащ ихсийн ерөнхий байдал, өнгө, өргөн, зузаан, диаметр, хэлтэнгүүдийн байдал, хүйн енгө, урт, өргөн, ороолт, эрчлэлт, зангилаа, ургийн хальсны өнгө, үнэр, зузаан зэргийг тэмдэглэн хойтхийг хөлдөөж шинжилгээ хийхдээ тасалгааны температурт
24 цагийн турш гэсгээсэн.
•Гистометрийн шинжилгээ Ихсэд гистологи шинжилгээ хийж доорхи эмгэг өөрчлөлтүүдийг тодруулан тэмдэглэлээ.
•Цэлмэнгийн элементүүд (тэжээлийн хямрал, үрэвсэл) тэмдэглэх Цэлмэн хоорондын завсрын эдийн (хуурамч ба жинхэнэ шигдээсийн голомт, шохойжилт, цус харвалт, цэлмэнгийн судасны бөглөрөл, үрэвслийн нэвчилтийн голомт) өөрчлөлтийг илрүүлэн кодлон SPSS-
19.0програмд оруулж өртөмтгий бүлгийн эмнэл зүйн шинжийг нарийн тодруулан оруулж үр дүнг тооцон, амьгүй ураг төрөхөд хүргзсэн байх нэг хүчин зүйл, шалтгааны үр дүнг харьцуулсан харьцааг Odds ratio, 95% итгэх интервал, р value утгаар илэрхийлсэн.93
• Олон хүчин зүйлийн multiple logistic regressions-r бодож гаргалаа.
Үр дүн:
Амьгүй төрөлтийн бүртгэлийн байдлыг тодруулахдаа ЭХЭМҮТ, Нийслэлийн Кпиникийн I амаржих газар, II, III амаржих газарт 2005-2010 онд эхийн 2-р тасагт үйлчлүүлсэн 28124 эхийн түүхэд судалгаа хийж 2513 эхийн түүхийг түүвэрлэн авч судалгаанд хамруулсан юм. ЭХЭМҮТ-д үйлчүүлсэн 7677 эхийн төрөлтийн түүх, Клиникийн I амаржих газарт үйлчлүүлсэн 9986 эхийн төрөлтийн түүх, II амаржих газарт үйлчлүүлсэн 6777 эхийн төрөлтийн түүх, III амаржих газарт үйлчлүүлсэн 3681 эхийн түүхээс амьгүй ураг төрүүлсэн 842 тохиолдол, жирэмсний 22 долоо хоног хүрсэн ч эхийн эрхтэн тогтолцооны өвчин, насанд хүрээгүй, хүсэзгүй жирэмслэлтийн улмаас жирэмслэлт таслуулсан 532 тохиолдол, зулбалтаар бүртгэгдсэн амьгүй төрөлт 1139 тохиолдол, нийт 2513 төрөлтийн материалд боловсруулалт хийхэд 2005-2010 онд амьгүй төрөлтийн тоо байнга нэмэгдэж, 2005 онд
61.0%, 2006 онд
55.9%, 2007 онд
54.4%, 2008 онд
53.5%, 2009 онд
51.3%, 2010 онд
47.1% нь бүртгэлгүй байна. 2005-2010 онд амьгүй төрөлтийн бүртгэлийн чанар хангалтгүй байгааг харуулж байгаа ч бүртгэлгүй амьгүй төрөлтийн хувь жил ирэх тусам багасаж байгаа нь амьгүй төрөлтийн бүртгэл нэг талаар харьцангуй сайжирч байна гэж үзэж болохоор байна. Жирэмсэн эхийн дам тамхидалт амьгүй ураг төрүүлэх эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж байгааг тодруулж үзэхэд 7 дахин OR=
6.79;(p<
0.01)**, манас таталтын урьдалтай эхчүүдийн амьгүй төрөх эредэл хэвийн төрсөн эхчүүдийнхээс 3 дахин их байна OR=
3.55; (p<
0.01)** Жирэмсний хугацаанд төмөр, фолийн хүчил, амин дэм хэрэглэх нь амьгүй төрөх эрсдэлийг 27%-иар багасгаж OR=
0.27; (р<
0.05)* байна. Уушигны сүрьеэ хэвийн төрсөн эхчүүдийн үзүүлэлттэй жишиж узэхэд амьгүй төрех эрсдэлийг 4 дахин ихэсгэсэн OR=
4.01; (p<
0.05)* байна. Бэлгийн замаар дамжих халдвар хамгийн анхаарал татах асуудлын нэг бөгөөд урагт халдвар үүсгэн улмаар амьгүй ураг төрөхөд нөлөөтэй эсэхийг судлахад олон хүчин зүйлийн шинжилгээгээр амьгүй ураг төрүүлсэн эхчүүд хэвийн төрсөн эхчүүдээс 5 дахин OR=
4.82;(p<
0.01 )** өвчлөл их байна. Хүйн өөрчлөлтөд цус хуралт, үрэвсэл, эдийн хавагналт, цус дүүрэлт, хуурамч зангилаатай болсон зэрэг эмгэпилийг хамруулав. Дурьдсан өөрчлөлт нь амьгүй төрсөн ургийн хүйд хэвийн төрсөн нярайн хүйнээс 4 дахин OR=
4.29;(p<
0.01 )** өөрчлөлттэй байна. Ураг орчмын шингэний бүрхүүл хальсны хавагналт, бүтцийн өөрчлөлт, шохойжил үүсэх зэрэг өөрчлөлтүүд хэвийн төрөлтөд
12.3%, амьгүй төрөлтед
64.6% тохиолдож байгаа нь амьгүй төрөлтөд ургийн хальсны эмгэг өөрчлөлт хэвийн төрөлтөөс 6 дахин OR=
6.03; (р<
0.001)*** өөрчлөлттэй байна. Ихсийн дутмагшилд ихсийн архаг, хурц дутмагшил, эдийн дутуу хөгжил, ихсийн эдийн змгэг дутуу хөгжил зэргийг багтаан судалсан юм. Ихсийн архаг дутмагшил нь амыүй төрөлтийг
13.5 дахин OR=
13.54, 95% Cl (
13.57-
135.92) ихэсгэж байгаа нь статистикийн ач холбогдол бүхий байлаа (р<
0.001)***.
Дүгнэлт:
1.Сүүлийн 5 жилийн дунджаар амьгүй төрөлтийн тохиолдлын
46.1% нь бүртгэлтэй байна. Бүртгэлгүй амьгүй төрөлтийн
95.8% нь жирэмсний 22-28 долоо хоногтой амыүй төрөлт буюу эрт үеийн амьгүй төрөлт эзэлж байна.

2. Амьгүй ураг төрөхөд эхийн нас хэт залуу болон 35-аас дээш хожуу насанд төрөх (OR=
4.56;
5.93),боловсролын түвшин бага байх (OR=
6.0), тамхи татах (OR=
6.79), ажлын хортой нөхцөл (OR=
6.78), жирэмсзн үед төмөр, фолийн хүчил, кальцийн бэлдмэл хэрэглэхгүй байх (OR=0,27) зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болж байна. Мөн архаг сүрьеэ (OR=
4.01), бэлгийн замаар дамжих халдвар (OR=
4.82), манас таталтын урьдал (OR=
3.55) ззрэг нь амьгүй ураг төрөх эрсдэлийг нөхцөлдүүлэх хүчин зүйлс болж байна.

3.Амьгүй ураг төрүүлсэн эхийн ихсийн өөрчлөлтөд цэлмэн, тулгуур цэлмэнгийн өөрчлөлт (OR=
0.82), ихсийн дутмагшил (OR=
13.54), хүйн бүтцийн өөрчлөлт (OR =
4.29), хүй дарагдлын өөрчлөлт (OR=
5.74), ураг орчмын шингэний хальсны эмгэг (OR=
10.14) илүү илэрч байна






Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 493
Сүүлийн сард 20
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :