Үндэслэл:
Менингит нь өнөөг хүртэл дэлхийн олон улс орнуудын бага насны хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгаан болсоор байна. Монгол улсад 2002-2005 онд нянгийн гаралтай, менингитийн магадлалтай болон батлагдсан тохиолдлын тоо жилд 100,000 хүн амд дунджаар 68, харин 10,000 хүүхдэд H.influenzae-ийн менингит 28, пневмококкын менингит 1.1, менингококкын менингит 1.3 тохиолдол тус тус илэрсэн байна. 2002 оноос ДЭМБ-аас 0-5 насны хүүхдийн бактерт менингитийг оношлон, үүсгэгчийг тодорхойлж өвөрмөц сэргийлэлт хийх талаар анхаарч, Монгол улсыг Номхон далайн баруун эргийн бүсийн инвазив халдварын лабораторийн сүлжээнд хамруулснаар уг өвчнийг бүртгэх, мэдээлэх, үүсгэгчийг тодорхойлох ажил хийгдэж эхэлсэн. Иймд бид дээрх зөвлөмжийн дагуу менингитийн үүсгэгчийг оношлох асуудал чухлаар тавигдаж буй өнөө үед лабораторт суурилсан орчин үеийн хурдавчилсан, өндөр мэдрэмжтэй бактериологи, молекул генетикийн оношлогооны аргуудыг нэвтрүүлэн, өвчлөлийн шалтгааныг судлахыг зорьсон билээ.
Арга зүй ба хэрэглэгдэхүүн:
Судалгаанд тохиолдлын тодорхойлолтонд тохирсон нийт 577 үйлчлүүлэгчдээс сорьцонд тархи нугасны шингэн (ТНШ), цус цуглуулж, цитолог, биохимийн үзүүлэлтүүдийг (цагаан эсийг тоолох, цагаан эсийн харьцаа, уураг, сахар) тодорхойлох, бактериологийн ялган дүйлт, латекс наалдуулах урвал, бодит хугацааны болон мультиплекс полимеразын гинжин урвал (ПГУ)-аар бактерт менингитийн үүсгэгчийн бүрэлдэхүүн, тэдгээрийн ийлдэс хэвшинж, антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлов.
Судалгааны үр дүн:
Судалгаанд сонгогдсон эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн бактерт менингитийн сэжигтэй тохиолдлын тодорхойлолтод тохирсон 0-5 насны 577 өвчтнийг хамруулж, клиникийн урьдчилсан оношоор ангилбал
69.1% (399) нь менингит,
17.3% (100) менингококкцеми,
4.1% (24) менингоэнцефалит,1.4% (8) татах хамшинж,
8.0%(46) менингитийн бус гэсэн оноштой байлаа. Бактерт менингитийн үүсгэгчийг тодорхойлоход
51.9%-д ямар нэг нян илэрснээс Н.influenzae b
14.5% (84), N.meningitidis
18.5% (107), S.pneumoniae
18.9% (109)–ийг тус тус эзэлж байна. Өвчлөлийг үүсгэгчийн бүрэлдэхүүнээр авч үзвэл 2002-2005 онд Н.influenzae b-ийн, 2006-2008 онд N.meningitidis ба S.pneumoniae-ийн, харин 2009-2011 онд S.pneumoniae-ийн менингит давамгайлж байна. Нийтдээ, 2002–2011 онд бактериологийн шинжилгээгээр S.pneumoniae 66 (
32.0%), H.influenzae 60 (
29.1%), N.тeningitidis 44 (
21.4%), Staph.epidermitis 8 (
3.9%), Staph.aureus 6 (
2.9%), E.coli 4 (1.9%), Str.pyogenes, B.cataralis, Str.viridans тус бүр 3 (1.5%), Str.agalactia, Kleb.pneumoniae, Ent.agglomerans, Pseu.cepacia тус бүр 2 (1.0%), Bacillius 1 (
0.5%) илэрсэн. Нян тус бүрээр үүсгэгдсэн өвчлөлийн түвшинг 10 000 хүн амд тодорхойлбол S.pneumoniae
0.7, H.influenzae
0.6, N.meningitidis
0.7 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.ТНШ-ээс латекс наалдуулах урвалаар 174 (
37.5%)-д, нян өсгөвөрлөх шинжилгээгээр 122 (
26.3%)–д, бх-ПГУ–аар 232 (50/1%)–д бактерт менингитийн үүсгэгч илэрсэн байна. Үүнээс бх-ПГУ-аар оношлох нь H.influenzae-г латекс наалдуулах урвалаас
4.9%-иар, нян өсгөвөрлөх шинжилгээнээс
6.4%-иар, N.meningitidis-ийг латекс наалдуулах урвалаас
11.4%-иар, нян өсгөвөрлөх шинжилгээнээс
18.6%-иар, S.рneumoniaе-г латекс наалдуулах урвалаас
11.4%-иар,нян өсгөвөрлөх шинжилгээнээс
15.7%-иар тус тус илүүтэйгээр илрүүлж байлаа. Судалгааны явцад нийт N.meningitidis 107 тохиолдолд илэрсэн бөгөөд N.meningitidis-ийн ийлдэс бүлгүүдээс A-
42.9%, B-
35.8% илэрч,
15.8%-д мэдэгдэж буй ийлдэс бүлэг тодорхойлогдоогүй. H.influenzae 84 тохиолдолд илэрснээс b ийлдэс хэвшинж
96.3%, харин S.pneumoniae-ийн 72 тохиолдолд 63,8% нь 6А/B/C, 2, 14, 7F, 17F, 19F ийлдэс хэвшинж шинжүүд тодорхойлогдож байна.
Дүгнэлт:
Улаанбаатар хотын бага насны хүүхдүүдийн бактерт менингитийн голлох шалтгаан нь N.meningitidis, H.influenzae, S.pneumoniae болох нь тогтоогдсон ба Азийн бусад орныхтой харьцуулбал өвчлөлийн түвшин өндөр байна. Түүнчлэн N.meningitidis-ийн А, В, H.influenzae-ийн b, S.pneumoniae-ийн 6A/B/C, 2, 14-р ийлдэс хэвшинжээр үүсгэгдсэн бактерийн менингит давамгайлж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0