Монгол хэл дээр: Дэлхий улам глобальчлагдан олон улсын гадаад худалдаа өргөжиж буйтай холбоотой малын халдварт өвчин, хүн, малыг өвчлүүлдэг, малаас хүнд халдварладаг өвчнүүдийн гаралт, тархалт нэмэгдэж байна. Энэ нь мал эмнэлгийн салбарын нийгэмд гүйцэтгэх үүргийг өсгөн, мал эмнэлгийн салбар нь дэлхийн бүх улс орны хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажил үйлчилгээг эрхлэх шаардлага гарч байна. Иймээс мал эмнэлгийн боловсролыг чанаржуулах, малын эмч бэлтгэж буй сургалтын хөтөлбөрөө олон улсын стандартад нийцүүлэх шаардлага гарч байна. Үүнтэй уялдуулан олон улсын болон өөрийн орны эрэлтийг хангахуйц мал эмнэлгийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж чадахуйц цогц чадамжтай малын эмчийг бэлтгэх нь монгол улсын мал эмнэлгийн мэргэжлийн боловсролын тулгамдсан асуудал болж байна. Иймээс малын эмч мэргэжилтний эзэмшвэл зохих цогц чадамжийг тодорхойлж, түүнд нийцсэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх зорилготойгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Уг нэг сэдэвт бүтээл нь удиртгал, 2 үндсэн бүлэг, 6 зүйл, бүлэг бүрийн дүгнэлт, ерөнхий дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэх ба 28 хүснэгт, 23 зураг, 123 хуудастай ба энэхүү судалгааны ажлынхаа үр дүнгээс өөрийн оронд нийт 13 илтгэл, 11 өгүүлэл, гадаадад 5 илтгэл өгүүлэл хэлэлцүүлэн хэвлүүлсэн.
Судалгаанд гадаадын болон ХААИС-ийн мал эмнэлгийн сургуулийн сургалтын хөтөлбөр, Монгол улсын хэмжээнд мал эмнэлгийн салбарт ажиллаж буй бүх малын эмч, мал эмнэлгийн туслах ажилчид хамрагдсан ба судалгаанд эх сурвалж судлал, ажиглалт, ярилцлага, асуулга, харьцуулалт, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргуудыг хэрэглэж, үр дүнгээ математик статистикийн аргаар боловсруулсан.
Бид энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэснээр малын эмчийн өнөөгийн нөхцөл байдлыг мал эмнэлгийн үйлчилгээг чанартай явуулахад шаардагдах мэргэжилтний чадамжтай нь холбон судалж, үр дүнг сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлснээр сургалтанд гарч буй давуу тал, бэрхшээлтэй асуудлыг тодруулсан юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0