Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дохиоллын сүлжээний чанарыг үнэлэх аргачлал боловсруулах нь



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2820
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : дохиоллын систем, дохиоллын цэг, дохиоллын дамжих цэг, дохиоллын шугам, нэгдмэл үйлчилгээтэй тоон сүлжээний хэрэглэгчийн холболтын протокол, сеансыг эхлүүлэх протокол, ухаалаг сүлжээний хэрэглэгчийн протокол, дохиоллын ачаалал, мэдээллийн дохионы нэгж, мессэж дамжууллын саатал,

Аннотаци

Холбооны сүлжүүний нэгдлийн үед хамгийн чухал авч үзэх асуудал бол сүлжээний найдвар, тогтвортой байдал, үйлчилгээний чанарыг хангах бодлого юм. Энэ бодлого нь хэрэглэж байгаа дохиоллын системтэй шууд холбоотой. Холбооны сүлжээг тоон болгох, нэгтгэхийн тулд юуны өмнө нарийн зохион байгуулалттай, өндөр хурдтай, найдвартай, өргөн хүрээний дохиоллын систем шаардлагатай бөгөөд энэ шаардлагын үндсэн дээр олон улсын түвшинд стандартчилагдсан SS7 дохиоллын системийг орчин үеийн холбооны сүлжээнд үндэсний болон олон улсын, газрын болон сансрын холбооны сүлжээнд өргөн ашиглаж байна. Өнөөдөр Монгол улсын харилцаа холбооны сүлжээнд суурин холбооны 2, үүрэн холбооны 4 оператор ажиллаж байгаа бөгөөд эдгээр операторуудын сүлжээ хоорондын харилцан холболт SS7 дохиоллын сүлжээний ISUP протоколоор, дараа үеийн сүлжээний SIP протоколуудаар хийгдэж байна. Харилцаа холбооны аливаа үйлчилгээ дохиолол, протоколоор гүйцэтгэгддэг тул дохиоллын сүлжээний түвшин үйлчилгээний чанарт чухлаар нөлөөлнө. Иймд дохиоллын сүлжээний чанарыг үнэлэх асуудал судлаачдын өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Энэ судалгааны ажлын зорилго нь уламжлалт болон дараа үеийн технологийн бааз дээр ажиллах орчин үеийн холбооны сүлжээн дэх дохиоллын сүлжээний чанарын үзүүлэлтийг тодорхойлох, түүнд дүн шинжилгээ хийх шинэ зарчим ба аргачлалыг боловсруулах, дохиоллын системийн чанарын параметр хоорондын хамаарлыг тодорхойлоход оршино. Дээрх зорилгыг дараах зорилтуудын тусламжтайгаар шийдвэрлэнэ:
-Дохиоллын сүлжээний чанарыг үнэлэх аргууд болон SS7 дохиоллын фреймийн бүтцэд өөрчлөлт оруулах боломжийг судлах
-Дараа үеийн сүлжээний чанарын бүтцийг тодорхойлж, үнэлгээний зарчим боловсруулах
-SS7 дохиолол болон SIP протоколын ачаалал тооцоолох аргыг хөгжүүлэх, аргачлал боловсруулах, дохиоллын ачаалал дуудлагын ачааллын хамаарлыг тогтоох
SS7-ын дохиолол болон SIP протокол дамжууллын саатлын хугацааг үнэлэх аргыг шинжлэн аргачлал боловсруулах, инженерийн тооцооны MATLAB программаар програмчилж турших, хэрэгжүүлэх

Практик ач холбогдол:
• Судалгааны ажлаар боловсруулсан дохиоллын ачаалал тооцох болон дохиоллын мессэж дамжууллын саатлын хугацааг тооцох алгоритмыг дохиоллын сүлжээг төлөвлөх, цаашилбал холбооны сүлжээний багтаамж, үнэ тодорхойлоход хэрэглэж болно. Мөн үйлчилгээний чанарыг үнэлэхэд хэрэглэнэ.
• Инженерийн тооцоог хялбарчлах үүднээс алгоритмыг МАТLАВ программаар програмчилсан нь ямар ч сүлжээнд оролтынн янз бүрийн өгөгдлийн тохиолдолд тооцоолж үр дүнг хоромхон хугацаанд гаргах боломжтой болох бөгөөд энэ нь цаашид холбооны сүлжээний ашиглалтанд тодорхой зорилтот хяналт тогтоох, менежментийн зохистой бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой.

Судалгааны ажлын үр дүн:
1.Мэдээллийн дохиоллын нэгжийн дамжууллын үеийн ачаалал тооцох алгоритмыг алдаатай болон алдаагүй дамжууллын үед тодорхойлсон.

2. Энэхүү судалгааны ажлаар дараа үеийн буюу багц холболттой сүлжээний чанарыг хэрэглээ-үйлчилгээ-сүлжээ гэсэн гурван түвшинд интегральчлан үзэж 6A5C+6S+6A зарчимаар үнэлэх боломжтойг тодорхойлсон.

3. Судалгааны ажлын хүрээнд дохиоллын ачаалал тооцох гэсэн томъёог санал болгосон ба түүнийг сүлжээний төлөвлөлтөд ашиглах тохиромжтой арга гэж үзсэн.

4. Дохиоллын сүлжээний ажиллагааг нийтийн үйлчилгээний нэг сувагт систем болох M/G/1 загвараар төлөөлүүлэн авч үзэж үүнийг ашиглан холболт тогтолтын хугацааны саатлыг тодорхойлох алгоритм боловсруулсан.

5. Дараа үеийн сүлжээний SIP протокол, сувган холболттой сүлжээний SS7 дохиоллын үүсгэсэн дохиоллын ачаалал болон дуудлагын ачааллын хоёрын хоорондын хамаарлыг тодорхойлсон
Дохиоллын ачаалал болон дохиоллын мэдээлэл дамжууллын хугацааны саатлыг тооцох хоёр аргачлалыг холбооны сүлжээний ямар ч протоколын ачаалал болон протокол дамжууллын саатлыг тооцоолоход ашиглаж болохоос гадна холболтын системийн ажиллагааны чанарыг хянах менежментийн зохистой бодлого явуулахад ашиглаж болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 247
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :