Энцефалопатийн илэрхий, далд хэлбэр, элэгний энцефалопатийн танин мэдэхүйг үнэлэх онооны сорил, мэдрэхүйн дуудлагат потенциал, аммиак Сэдвийн нэр: Элэгний шалтгаант энцефалопатийн оношилгооны асуудалд
Үндэслэл: Манай улсад 2015 онд элэгний циррозоор 28343 хүн эмчлүүлсэн бөгөөд циррозийн нас баралтын
41.3%-ийг элэгний энцефалопати эзэлдэг. Циррозийн үед үүсэх элэгний дутагдал, хаалган ба хөндийн венийн холбоосын улмаас тархины үйл ажиллагаа алдагдахыг элэгний шалтгаант энцефалопати гэнэ. Энэ нь илэрхий ба далд хэлбэрээр илэрдэг. Аммиак астроцитыг хавагнуулж, тархины хаванг нэмэгдүүлдгийг Haussinger нар тодорхойлсон боловч цусан дахь аммиакийн түвшин, энцефалопатийн үе шат хоѐрын хамаарал батлагдаагүй, маргаантай хэвээр байна.
Манай улсад энцефалопатийн эмнэлзүй, мэдрэл, танин мэдэхүйн өөрчлөлтийг тогтоосон судалгааны ажил хомс, далд хэлбэрийн энцефалопатийн оношилгоо, эмчилгээний удирдамж боловсрогдоогүй зэрэг нь судалгааны ажлын үндэслэл болж байна.
Зорилго: Элэгний шалтгаант энцефалопатид нөлөөлөх урьтал хүчин зүйл, эмнэлзүй, лаборатори, танин мэдэхүйн өөрчлөлт, далд хэлбэрийн энцефалопатийн оношилгооны аргуудын үр дүнг судлах Арга зүй: Илэрхий (n=120) ба далд (n=60) хэлбэрийн энцефалопатийн судалгааг аналитик судалгааны эмнэлэгт суурилсан тохиолдол хяналтын загвараар хийлээ. Судалгаанд эмнэлзүйн ярилцлага, бодит үзлэг, лаборатори, танин мэдэхүйн сорил, тархины цахилгаан ба дуудлагат потенциалын бичлэгийг ашиглан энцефалопатийн үе шатууд дахь өөрчлөлтийг илрүүлэв. SPSS 20 программаар статистик боловсруулалт хийн шинжилгээнүүдийн үр дүнг тогтоосон. Үр дүн: Урьтал хүчин зүйлээс халдвар - 30% (p<
0.0001), ХБЗ-ын цус алдалт–40%, гиповолеми-
13.3%, бусад хүчин зүйл
16.7%-г эзэлж байна. Халдваруудаас аяндаа үүсэх нянгийн гялтантас IV үед 25% (p<
0.024) тохиолдсон. Эмнэлзүйд ядрах
99.2% (p<
0.365), нойрны өөрчлөлт 95% (p<
0.206), мэдрэхүй захын хэв шинжээр буурах 74(
61.7%), шөрмөсний рефлекс сулрах 65(
54.2%), Ромбергийн
сорилд алдах 32(
26.7%), сэтгэц хөдөлгөөний удаашрал 40(
33.3%), булчингийн тонус,
рефлекс ихсэх 42(35%), эмгэг рефлекс үүсэх 28 (
23.3%), нүдний хөдөлгөөний өөрчлөлт 38(
31.7%), дэвэх маягийн эмгэг хөдөлгөөн 30(25%) зэрэг захын ба төвийн мэдрэлийн тогтолцооны эмгэгийн шинжүүд илэрч байна. Лабораторийн шинжилгээнд үрэвсэл (p<
0.037), цус багадалт (p<
0.0001), элэгний нийлэгжүүлэх (нийт уураг (p<
0.016), альбумин (p<
0.003), фибриноген (p<
0.0001 ), ялгаруулах (билирүбин (p<
0.0001), хоргүйжүүлэх (аммиак (p<
0.0001), мочевин (p<
0.0001), цус бүлэгнэлтэнд оролцох (PT(p<
0.0001), INR(p<
0.0001) үйл ажиллагааны алдагдлын өөрчлөлт илрэв. Тархины цахилгаан бичлэгт 40 (
44.4%) нь энцефалопатийн 0-I, 50 (
55.6%) нь илэрхий хэлбэрийн өөрчлөлттэй бөгөөд үүнээс 30 (
33.4%) - II, 20 (
22.2%) III-IV үед хамрагдсан. Тоо холбох сорилыг гүйцэтгэх дундаж хугацаа (p<
0.0001) уртассан байв. Далд хэлбэрийг илрүүлэх танин мэдэхүйн сорилын мэдрэг чанар
36.7-60%, өвөрмөц чанар 66-100%, сорилын дундаж хугацаа ба нас, боловсролын түвшний хамаарлыг судлахад хяналтын бүлэгт сорил III (p<
0.015), циррозтой бүлэгт сорил V-г гүйцэтгэх хугацаа (p<
0.053) удааширч, бүх сорилд боловсролын түвшин бага байх тусам гүйцэтгэлийн хурд удааширч байна.
Дунд мэдрүүлийн мөрний сүлжээ, нугасаар дамжин гадарт ирж буй сэрлийн дамжуулалтын хугацаа Р-14r (
12.87± 1.29), Р-14l (
15.86±1.54), P<
0.0001; N-20r (
16.94±1.23), N-20l (
18.73±1.38), P<
0.0001; пик хоорондын дамжуулалтын хугацаа P- 14-N-20 (
4.01±
0.77), P-14-N-20 (
4.67±
0.71) мсек (P<
0.0001), N18-N20 (
2.565±
0.88) p<
0.0001 буюу циррозтой бүлэгт дамжуулалтын хугацаа уртассан байв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0