Судалгааны ажлын шинэлэг тал
- Сурагчдад мэргэжлийн баримжаа олгох сонгон судлах сургалтыг ерөнхий боловсролын дунд сургуульд зохион байгуулах замаар хувь хүний /сурагчдын/ болон нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулсан
- Хөтөлбөрийн загварын нэгэн хувилбарыг боловсруулах, хэрэгжүүлэхэд онол аргазүйн шинэлэг шийдлүүдийг хэрэглэх, үр дүнг практикт нэвтрүүлэн, зөвлөмж боловсруулсан зэрэг болно.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол
- Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангид “Хими-Анагаах ухаанд” сонгон судлах хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан нь мэргэжлийн баримжаа олгох, сонгох бусад сургалтын хөтөлбөр боловсруулах онол, аргазүйн үлгэрлэл болох
- Сурагчдад тухайн сонирхсон, сонгосон мэргэжлээрээ суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх загвар болох
- Ерөнхий боловсрол ба дээд боловсролын залгамж холбоог хангах, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх нийгмийн хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0