Монголын телевизийн зан зангийн хэл, түүний онцлог, нийгэмд үзүүлэх нөлөө, үр дагаврыг нийгмийн сэтгэл зүй, сэтгэц хэл шинжлэл, хэл соёлын хамаарлын үүднээс судалж үнэлгээ өгөн цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлоход энэхүү судалгааны ажил чиглэсэн. Орон даяар нэвтрүүлгээ цацдаг, үйл ажиллагаа нь тогтворжсон олон нийтийн болон арилжааны телевизүүр нэвтэрсэн 500 орчим зар зангиас сонгон судалсан. Зар зангийн чанар өгөөжийг нэмэгдүүлэх, түүгээр дамжуулан үндэсний өв уламжлалыг хадгалж , сурталчлах, хүүхэд залуучуудын төрөлх Монгол хэлээрээ зөв сайхан харилцах боловсролыг дээшлүүлэх, монгол соёлыг хойч үедээ таниулах, эх орноороо бахархах үзлийг бадраах, монгол хэлний яруу сонсголонт баян тансаг шинжийг мэдрүүлэхэд Монгол зар зангийн гүйцэтгэх үүргийг тодотгохыг зорьсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0