Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх онол, арга зүй, практикийн судалгаа, үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3413
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : хүүхдийн хөгжил, хүүхэд бүрийг хөгжүүлэх цөм хөтөлбөр, бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, хөтөлбөрийн менежмент

Аннотаци

Сэдэв:“Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх онол, арга зүй, практикийн судалгаа, үр дүн”.
Судалгааны ажлын бүтэц: удиртгал, үндсэн гурван бүлэг, есөн зүйл, дүгнэлт, ном зүй, нэр томъёоны тайлбар, хавсралт 6 зэргээс бүр дэх бөгөөд хүснэгт 7, зураг 27, нийт 163 хэвлэмэл хуудастай.
Судалгааны зорилго: Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвшүүлэх сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулах, турших, сайжруулах, хэрэгжүүлэхэд багш, сургууль, гэр бүл, мэргэжлийн байгууллага , бусад нийгмийн орчны идэвхтэй нөлөөлөл, нэгдмэл хамтын ажиллагааг хангах боломж, нөхцөлийг тодорхойлох.
Судалгааны зорилтууд:
1. Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг бага боловсролын сургалтын жишээн дээр судлан тодорхойлох

2. Хүүхэд бүрийг хүмүүнлэг, ардчилсан нийгмийн иргэн болж төлөвшихөд чиглүүлсэн бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтэд оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлох

3. Хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулах, турших, үнэлэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын үндсний менежментийн загвар тодорхойлох
Судалгааны хамрах хүрээ: Бага боловсролын цөм хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн үндэсний 40 лаборатори сургууль болон бусад сургуулийн багш, суралцагч, сургуулийн болон орон нутгийн удирдлага, эцэг эх, асран хамгаалагч
Судалгааны арга: чанарын судалгаа /ажиглалтын, фокус бүлгийн ярилцлага/, асуулгын арга, кейс судалгааны арга, математик-статистикийн боловсруулалтын арга
Хамгаалах асуудал: Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх жишээн дээр суурилан хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж, тогтолцоо, үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын загвар
Судалгааны шинэлэг тал: Бага боловсролын цөм хөтөлбөрийн туршилтын үйл явцыг судалж, бодлогын хэрэгжилтэд шинжилгээ хийсэн; Бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг оролцогч талуудын хамтын туршлага, менежментийн загварыг өөрийн орны нөхцөлд анхлан туршсан туршилтад дүн шинжилгээ хийсэн.
Практик ач холбогдол: хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх; боловсролын хөгжлийн ирээдүй бодлого, төлөвлөлтийг боловсруулах; үндэсний цөм хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 512
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :