Дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлагаас харахад, байгаль хамгаалах уламжлалт арга, технологийг судлах, сурталчлах, түгээхийг зорих болсон. Горилогч, дэлхий дахинаараа байгаль хамгаалах уламжлалд анхаарлаа хандуулах болсон энэ цаг үед япончуудын байгальд хандах хандлага, байгаль хамгаалах уламжлалт арга, зан үйл түүний онцлог юунд оршиж байгаа, өвлөгдөж ирсэн байдал зэрэгт анхаарлаа хандуулж, өөрийн байр сууринаас судалж үзэхийг зорьсон болно.
Дэлхийн хөгжилтэй улс гүрнүүд хөгжлийн тодорхой үе шатуудыг туулан хөгжлийнхөө өндөрлөгт хүрсэн, энэхүү үе шатууд нь байгаль экологийн асуудалтай байнга холбогдож ирсэн гашуун туршлага бий. Хөгжил, байгаль орчны бохирдлын асуудал ямагт харилцан хамааралтай явж иржээ. Өндөр хөгжилтэй улс орнууд тухайлбал, байгалийн баялагаа ашиглаж хөгжсөн улс орнуудын туршлага, сургамжаас суралцах явдал чухал. Учир нь, алдааг давтахгүйд ач холбогдол оршино. Эл асуудал манай орны тухайд хөгжлийн бодлогоо тодорхойлох боломжийг эрэлхийлэх нэгэн гарц байх боломжтой.