Аливаа хэлний тогтвортой хэллэгт тухайн хэлээр хэлэлцэгчдийн ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг танин мэдсэн мэдлэг ухааны баримт хадгалагдаж байдаг хэмээх үндэслэлээр монгол ардын ертөнцийн гурвыг монголчуудын хэл-соёл-сэтгэлгээний баримт болох тухайд танин мэдэхүйн хэл шинжлэлийн онолын хүрээнд судлав. Танин мэдэхүйн хэлшинжлэлийн хүрээнд ертөнцийн дүр зураг, багц мэдлэг буюу концепт, танихуйн зүйрлэл,бодит болон хийсвэр байдлын үнэлэмж, үндэстний сэтгэлгээний өвөрмөц онцлог зэрэг асуудлыг хамруулжээ. Судалгаагаар монгол ардын ертөнцийн гуравт монголчуудын орчлон ертөнцийг танин мэдсэн мэдлэгийн цар хүрээ, үндэстний сэтгэлгээний өвөрмөц онцлог, ертөнцийг үзэх гүн ухааны үзэл баримтлал хадгалагдсан байна гэж үзсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0