Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сартуулын угсаа, уламжлалт аж ахуй, оюуны соёл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2286
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Аман аялгуу, мал аж ахуй, шүтлэг бишрэл, оршуулга, аман домог

Аннотаци

Халх долоон хошууны нэг Цэцэн сартуул хошууны бүрэлдэхүүнд багтаж явсан сартуулын угсаа түүх, уламжлалт аж ахуй, соёлын асуудлуудыг судлан үзсэний үр дүнд дараах дүгнэлтэнд хүрч байна. Сартуул нь анх Чингис хааны байлдан дагуулалтын үед монгол газар ирж суурьшин түүхийн урт удаан хөгжлийн явцад монголжсон, монгол угсаатны нэгэн бүлэг юм.Монголд өрнөсөн улс төрийн бутралын үеэс сартуул нэрийн дор анх монгол нутагт ирээд сартуулууд сууж байсан газраар төвлөн нутаглах монголын олон овгуудыг нэрийдэх болсон бололтой. Судалгааны тоймоос үзвэл сартуул нь нийт монголчуудын дотор өргөн тархсан монгол угсааны овог бүлгүүдээс бүрэлдэн тогтжээ гэж үзэх үндэслэлтэй юм. Сартуулын дотор тархсан малын им тамга нь бүх монголчуудын дунд түгээмэл тархсан байгаа явдал ч үүнийг батлах нэгэн нотолгоо болж байна.Саруулын аж ахуй эрхлэлтийн байдал, соёл, ёс заншил нь баруун халхчуудын нийтлэг онцлогийг хадгалсан болох нь тэдний аж ахуйгаа эрхлэн хөтөлж ирсэн уламжлал, хурим найр, оршуулгын зан үйл, уламжлалт шүтлэг бишрэл олон зүйлээс харагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 350
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :