Судалгааны ажлын шинэлэг тал
- Урьд хийж байсан судалгааны ажлуудын туршлага дээр түшиглэн Монгол оронд ургадаг урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.), эгэл өмхий өвс (Редаnum harmala L.)-ний эс, эдийн өсгөврийн судалгааг анхлан гүйцэтгэсэн.
- Эдгээр ургамлын дээж үрийг эс, эдийн өсгөврийн аргаар in vitro-p, өсгвөрлөх, түүнээс үрийн тал, үндэсний эксплант сонгон авч каллус, бичил ургамал гарган авах туршилтыг хийж гүйцэтгэсэн.
- Дээрх хоёр ургамлаас каллус, бичил ургамал гаргаж авах чиглэлийн судалгааны ажил нь бусад ижил төстэй ургамлуудын хувьд эс, эдийн өсгөвөр хийх, цаашид генийн инженерчлэл, хоёрдогч метаболитын судалгаа хийх зэрэг ажлын үндэс суурь болох боломжтой.
Судалгааны ажлын практик ач холбогдол
- Эмийн чухал түүхий эдийн агууламж өндөртэй, устах аюулд өртөж болзошгүй урал чихэр өвс, монгол орны улаан номонд орсон нэн ховор ургамлын нэг болох эгэл өмхий өвс ургамлуудыг in vitro-p, эс, эдийн өсгөврийн аргаар өсгөвөрлөн, эсийн биомасс, бичил ургамал гаргаж авсанаар эдгээр ургамлын нөөцийг нэмэгдүүлэх, хоёрдогч метаболитын судалгаа хийх, бусад ховор, ховордож буй эмийн ургамлуудыг энэ аргаар өсгөвөрлөх загвар систем болгон хэрэглэхэд арга зүй, онол, практик ач холбогдолтой.
- Ургамлын эс, эдийн өсгөврийн системийг эдгээр ургамлын бүтэц, генетик тогтоц, биохими, физиологийн асуудлуудыг судлахад загвар болгон хэрэглэх, in vitro-p, гаргаж авсан каллус, бичил ургамлуудыг эдийн өсгөвөр байдлаар хадгалах lex situ/ төдийгүй, эдгээр ургамлыг хүлэмжээр дамжуулан ил талбайд ургуулах, нөөцийг нэмэгдүүлэх, биологийн идэвхт бодисын судалгааг эсийн түвшинд хийх, бичил суулгацыг тарималжуулах боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 18
Ишлэгдсэн тоо : 0