Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Боловсролын агуулгыг арга билгийн сэтгэлгээний үүднээс шинжлэх нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2293
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлал, багш, шавь, арга билэг

Аннотаци

Судалгааны ажил нь оршил, 2 бүлэг, 6 зүйл, дүгнэлтүүд, номзүйгээс бүрдэнэ. Эрдэм шинжилгээний ажлын нийтлэг журмын дагуу сэдвийн ач холбогдол, судалсан байдал, судалгааны ажлын зорилго, зорилт, шинэлэг тал, судалгаа хийсэн аргазүй зэргийг оршил хэсэгт тусгалаа. Нэгдүгээр бүлэгтээ боловсролын агуулга, түүний мөн чанарыг сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ, буддын гүн ухааны үүднээс задлан шинжилж, Хоёрдугаар бүлэгтээ багш, шавийн шинжийн тухай өрнөдийн болон буддын сурган хүмүүжүүлэх ухааны сургаалыг харьцуулж шинэ зууны боловсролын агуулга дахь багш, шавийн шинжийг тодруулан гаргаж тус тус судалсан болно. Дээрхи зүйлүүдээс үндэслэн бүлэг бүрийн эцэст дүгнэлт, судалгааны эцсийн үр дүнд ерөнхий дүгнэлт хийж, уншиж судлан, харьцуулж жишээ үзсэн ном зүйн жагсаалтыг гаргав. Монголын боловсролын агуулга, түүний мөн чанарыг баяжуулах, лавшруулан шинжлэх, гүнзгийрүүлэн шинэчлэх зорилгоор хийсэн дээрх судалгааны ажлаас дараахь дүгнэлт гарч байна. Үүнд: 1. Монгол улс орон Зөвлөлт Орос улсаар дамжиж орж ирсэн европын, өрнийн боловсрол, хүмүүжлийн тогтолцоогоор явж өрнийн мэдлэг, боловсрол сайтай боловсон хүчин, мэргэжилтнүүдтэй болж, хүн төрөлхтний орчин цагийн хөгжлийн замд орж чадсан хэдий ч боловсролын агуулга өөрийн үндэстний, дорны гэгдэхээр бүхэн бараг тэр чигээрээ орхигдон гээгдсэн
2. Зөвхөн мэдлэг давамгайлсан, улмаар дагнасан боловсрол, хүмүүжилтэй мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргах болсон. Учир нь өрнийн боловсролын тогтолцоонд хүний сэтгэлийг засах, жолоодох төлөвшүүлэх талаар дутагдалтай. Иймээс мэдлэг боловсрол сайтай хэдий ч сэтгэлийн төлөвшлөөр дутуу, доголдолтой, "ёс суртахуунгүй", хүмүүжил муутай гэгдэх хүмүүс нилээдгүй бий болсоор байгаа
3. Мэдлэг (билиг)-ийн тал нь давамгайлсан өрний боловсролын агуулгыг буддын гүн ухааны сэтгэлийн төлөвшил, заслын сургаалаар баяжуулах замаар: а) Боловсролд мэдлэг, сэтгэл хоёрыг шүтэлцүүлсэн тогтолцоо бий болгох b) Өрнө дахины сурган хүмүүжүүлэх онол сургаалийг дорнын, монголын хөрсөн дээр буулгах, дорны болон монголын онцлогтой сургаалаар баяжуулах c) Ингэснээр мэдлэг голлодог эрдэм боловсролыг хүний дотоод сэтгэл оюуныг ариусган номхотгож, бие, сэтгэлээ хатуужуулан орчиндоо дасан зохицох чадвар суулгахад чиглүүлж, дотогш хүндээ шингээхийг эрхэмлэдэг ази, дорно дахины философи, сурган хүмүүжүүлэх ухааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх орчин бүрдэнэ. Мэдлэг, сэтгэл, дадал гурвыг тэнцүүлэн шүтэн барилдуулах тухай онол сургаал бий. Энэ нь Гүржийн сэтгэл судлаач Д. Н. Узнадзегийн Төгс ухамсрын онол (Теория установка) юм. Монголын боловсрол судлаачид ч боловсрол нь мэдлэг, сэтгэл, дадал гурвын шүтэлцээ гэсэн санааг дэвшүүлэн тавьсан гэж үзэх үндэслэл байна. Тухайлбал; Доктор, профессор Бэгзийнхээр боловсролын агуулгын бүтцийг суурь чадвар, мэргэжлийн чадвар, нийгмийн чадвар хэмээх гурван түвшинтэй байх агаад нийгмийн чадвар нь эхний хоёрынхоо синтезийн үр дүн хэмээн ойлгогдож байна d) Хүн төрөлхтний хөгжил Өрнөөс Дорно дахинд шилжиж байгаа, Өрнө, Дорны соёл иргэншил синтезлэгдэн эхлэж буй өнөө үед манай улс өрнийн боловсрол, дорнын, буддын түүхэн уламжлал хоёртой боловсролын агуулгыг шүтэн барилдуулж монгол гэсэн онцлогтой сурган хүмүүжүүлэх ухааныг бий болгох бололцоо бий e) Хүн боловсролтой, хүмүүжилтэй байна гэдэг нь онолын өндөр мэдлэгтэй төдийгүй, төлөвшсөн сэтгэлтэй, сэтгэлийн хөөрлийг ухаанаараа залж жолоодох, ухаанчлах, ухаанчлагдсан сэтгэлийг эзэмшсэн байж тэрхүү мэдлэг, сэтгэл хоёр шүтэн барилдсанаар ажил, амьдралын дадал болсон буддын гүн ухааны хэлээр мэдлэг (билиг), сэтгэл (арга) хоёрыг шүтэлцүүлсэн дадал (хоосон чанар)-тай байхын нэр юм
4. Буддын сурган хүмүүжүүлэх ухааныг, өрнийн сурган хүмүүжүүлэх ухаантай шүтэлцүүлж чадваас Монголчуудын дорны онцлогтой үндэсний соёл иргэншил уламжлалт боловсрол хүмүүжлийн ач холбогдол?? дутуу үнэлэх, улмаар үгүйсгэх туйлшралыг даван туулах боломжтой болно
5. Онолын өндөр түвшинд мэдлэг эзэмшиж чадсан ч эх орон, элгэн нутаг, монголоо гэсэн үзлээсээ илүү бусдыг дууриах, хуулбарлах сэтгэлгээ давамгайлсан, өөрийн үндэс угсаа, удам судар, хөгжлийн түүхэн уламжлал, өвөрмөц онцлог, ёс заншил, соёлоороо бахархах сэтгэл дутсан, бусдын соёлын нөлөөнд амархан автдаг явдал багасаж улмаар арилах зүй тогтолтой
6. Мэдлэгийн хувьд л гэхэд өрнийн ухааныг буддын холбогдох ухаантай бололцооных нь хирээр харьцуулах, дүйцүүлэх, болж өгвөл шүтэлцүүлэх Тухайлбал: -Анагаах ухааныг тэжээхүй ухаантай -Диалектик сургаалийг төв үзлийн онол (арга, билгийн сэтгэлгээтэй) -Яруу найргийн онолыг зохист аялгуутай -Зурхайн ухааныг математикийн холбогдох салбаруудтай -Сурган хүмүүжүүлэх ухааныг буддизмын "Номхотголын ёс" сургаалтай -Сэтгэл судлалыг буддизмын гэгээрэх сургаалтай гэх мэт
7. Боловсролын агуулгын шинэ хувилбарыг хуульчилж өгсөн үед манай орны бүх шатны сургуулиудад үздэг Европын шинжлэх ухааны онол сургаалийг дорно дахины онцлогтой холбож монголын нийгмийн хөрсөн дээр буулгах зайлшгүй шаардлага хэрэгжих бодит байдал бий болно. Аливаа хүний нийгмийн шинж нь тухайн хүний эрхэлж байгаа өдий төдий ажлаас бусдыгаа тодорхойлох, тэргүүлэх ажлаар илэрдэг зүй тогтолтой. Иймээс судалгааны ажлын хүрээнд тавьсан нэг зорилт бол багшлах хөдөлмөр эрхэлж байх үедээ багш хүнд төлөвшсөн байх ёстой шинжүүд, суралцах хөдөлмөр эрхлэх үедээ шавь хүнд төлөвшсөн байх шинжүүдийг тодорхойлон гаргах явдал байсан. Өрнө, дорнын сурган хүмүүжүүлэх ухаанд багш болон шавь хүнд байх шинжүүдийн талаар сургасан сургаалийг харьцуулж авч үзэхэд нэг нь нөгөөдөө дүйцсэн нэр томьёо байгаа бөгөөд тэдгээрийн агуулга нь ойролцоо байна. Өнөөдөр монголын нийгмийн амьдрал практикаас харахад мэдлэгт суурилсан өрнийн боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааныг дорнын буюу буддын сурган хүмүүжүүлэх ухаан, боловсролтой зэрэгцүүлэн тавьж болж өгвөл тэдгээрийг шүтэн барилдуулж, шүтэн барилдаж бий болсон тэрхүү боловсрол, сурганы ухаанаар залуу үеэ сургаж хүмүүжүүлж байх шаардлага цаг үеийн тулгамдсан асуудал болон тавигдаж байна. Докторант миний эрдэм судлалын ажил хийхээр сонгож авсан сэдвийн ач холбогдол эрэлт хэрэгцээ үүнд байна хэмээн үзнэ. Өрнө, дорнын боловсрол сурган хүмүүжүүлэх ухааныг харьцуулж, холбож судалсан гадаад дотоодын эрдэмтдийн бүтээл туурвилууд нэлээдгүй бий. Тэд өөр өөрсдийн судалгааны чиглэлээрээ уг асуудлыг судалж ирсэн байна. Эрдэмтэн, судлаачдын судалгаан дээр үндэслэн өөрийн судалгааны ажлын зорилго, зорилтыг дэвшүүлэн ажилласан. Судалгааны ажлын зорилго: Өрнийн боловсролын агуулгыг буддынхтэй харьцуулах, дүйцүүлэх улмаар шүтэлцүүлэх замаар монголын боловсролын агуулгыг гүнзгийрүүлэн баяжуулах, шинэчлэхийг оролдоход оршино. Судалгааны ажлын шинэлэг тал: 1.Боловсролын агуулга, түүний мөн чанарыг арга билгийн сэтгэлгээний үүднээс шинжилсэн
2.Шинэ зууны монгол багш, шавьд төлөвшсөн байх шинжүүдийг тодорхойлон гаргасан
3.Өрнө, дорнын боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааны гол агуулгыг шүтэн барилдуулж монголын онцлогтой боловсролын агуулгыг санал болгосон Судалгааны ажлын арга зүй: Уг судалгааны ажлыг анализ, синтез, харьцуулалт, жишилт, түүхэн аргуудыг хэрэглэхийн хамт буддын гүн ухааны арга билгийн сэтгэлгээний аргазүйг гол үндэс болгов. Судалгааны ажлын бүтэц: Судалгааны ажил нь оршил, 2 бүлэг, 6 зүйл, дүгнэлт, номзүйгээс бүрдэнэ. Эрдэм шинжилгээний ажлын нийтлэг журмын дагуу сэдвийн ач холбогдол, судалсан байдал, судалгааны ажлын зорилго, зорилт, шинэлэг тал, судалгаа хийсэн аргазүй зэргийг оршил хэсэгт тусгалаа. Нэгдүгээр бүлэгтээ боловсролын агуулга, түүний мөн чанарыг сург?н хүмүүжүүлэх сэтгэлгээ, буддын гүн ухааны үүднээс задлан шинжилж, Хоёрдугаар бүлэгтээ багш, шавийн шинжийн тухай өрнөдийн болон буддын сурган хүмүүжүүлэх ухааны сургаалыг харьцуулж шинэ зууны багш, шавийн шинжийг тодруулан гаргаж тус тус судалсан болно. Дээрхи зүйлүүдээс үндэслэн бүлэг бүрийн эцэст дүгнэлт, судалгааны эцсийн үр дүнд ерөнхий дүгнэлт хийж, уншиж судлан, харьцуулж жиш?? үзсэн ном зүйн жагсаалтыг гаргав. Судалгааны ажлаас дараахь дүгнэлт гарч байна. Үүнд : 1. Монгол улс Зөвлөлт Орос улсаар дамжиж орж ирсэн европын, өрнийн боловсрол, хүмүүжлийн тогтолцоогоор явж өрнийн мэдлэг, боловсрол сайтай боловсон хүчин, мэргэжилтнүүдтэй болж, хүн төрөлхтний орчин цагийн хөгжлийн замд орж чадсан хэдий ч боловсрол?? агуулга? өөрийн үндэстний, дорнын гэгдэхээр бүхэн бараг тэр чигээрээ орхигдон гээгдсэн
2. Зөвхөн мэдлэг давамгайлсан, улмаар дагнасан боловсрол, хүмүүжилтэй мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргах болсон. Учир нь өрнийн боловсролын тогтолцоонд хүний сэтгэлийг засах, жолоодох төлөвшүүлэх талаар дутагдалтай. Иймээс мэдлэг боловсрол сайтай хэдий ч сэтгэлийн төлөвшлөөр дутуу, доголдолтой, "ёс суртахуунгүй", "хүмүүжил муутай" гэгдэх хүмүүс нилээдгүй бий болсоор байгаа
3. Мэдлэг (билиг)-ийн тал нь давамгайлсан өрнийн боловсролын агуулгыг буддын гүн ухааны сэтгэлийн төлөвшил, заслын сургаалаар баяжуулах чиглэлээр сурган хүмүүжүүлэх ажлын агуулгыг баяжуулах
4. Буддын сурган хүмүүжүүлэх ухааныг , өрнийн сурган хүмүүжүүлэх ухаантай шүтэлцүүлж улмаар монголчуудын дорны онцлогтой үндэсний соёл иргэншил уламжлалт боловсрол хүмүүжлийн ач холбогдолыг дутуу үнэлэх, улмаар үгүйсгэх туйлшралыг даван туулах боломжтой болно
5. Онолын өндөр түвшинд мэдлэг эзэмшиж чадсан ч эх орон, элгэн нутаг, монголоо гэсэн үзлээсээ илүү бусдыг дууриах, хуулбарлах сэтгэлгээ давамгайлсан, өөрийн үндэс угсаа, удам судар, хөгжлийн түүхэн уламжлал, өвөрмөц онцлог, ёс заншил, соёлоороо бахархах сэтгэл дутсан, бусдын соёлын нөлөөнд амархан автдаг явдал багасаж улмаар арилах зүй тогтолтой
6. Мэдлэгийн хувьд л гэхэд өрнийн ухааныг буддын холбогдох ухаантай бололцооных нь хирээр харьцуулах, дүйцүүлэх, болж өгвөл шүтэлцүүлэх Тухайлбал: -Анагаах ухааныг тэжээхүй ухаантай -Диалектик сургаалийг төв үзлийн онол (арга, билгийн сэтгэлгээтэй) -Яруу найргийн онолыг зохист аялгуутай -Зурхай ухааныг математикийн холбогдох салбаруудтай -Сурган хүмүүжүүлэх ухааныг буддизмын "Номхотголын ёс" сургаалтай -Сэтгэл судлалыг буддизмын гэгээрэх сургаалтай гэх мэт
7. Боловсролын агуулгын шинэ хувилбарыг хуульчилж өгсөн үед манай орны бүх шатны сургуулиудад үздэг Европын шинжлэх ухааны онол сургаалийг дорно дахины онцлогтой холбож монголын нийгмийн хөрсөн дээр буулгах зайлшгүй шаардлага хэрэгжих бодит байдал бий болно.
8. Хэрэв мэдлэг нь давамгайлсан өрнийн боловсролын агуулгыг сэтгэлийг засах залруулах, гэгээрүүлэхэд чиглэгддэг буддынхтэй холбож, хослуулж улмаар шүтэлцүүлж чадваас нийгмийн харилцаанд бий болсоор байгаа бухимдал, гажуудал зэрэг сөрөг үзэгдлүүдийг засч залруулах , эрүүл хөрс бүрдүүлэх ач холбогдолтой. Буддизмын онолоор бол хүн хэдий чинээ ухаарлыг олж бодит байдлын хууль зүй тогтлыг бүрэн гүйцэд таньж чаднав тэр нь тухайн хүний итгэл үнэмшил болж улмаар сэтгэлийн хөөрөл, нисванис сэтгэлийг ухаанжуулж, жолоодон тэр хирээр гаж буруу үйл явдлаас ангижирч чадах учиртай
9. Боловсролын агуулгыг дээрх чиглэлээр баяжуулж чадсанаар боловсролын процессын нэг тал болох сургалтын бодлогод дараахь өөрчлөлтүүд хийгдэх боломж гарна. Үүнд: a) Хэрэв буддын сурган хүмүүжүүлэх ухаан гурван төрөлхтний сургаалийг амьдрал практикт хэрэглэвээс суралцаг?дыг аливааг ойлгох чадвараар нь наад зах нь - сэтгэн бодох дээд чадвартай - сэтгэн бодох ердийн чадвартай - сэтгэн бодох ердийнхээс доогуур чадвартай хэмээн хувааж улмаар дээд чадвартайгаа 3, дунд чадвартайгаа 3, бага чадвартайгаа 3 бүгд 9 бүлэг болгон хувааж, тус тусын онцлог, түвшинд нь тохируулсан сургалт явуулах юм. b) Суралцагчдын дотор бага, дунд, дээд төрөлхтнийг өөрөөр хэлбэл ухаарал гэгээрлийн хэвийн болон өндөр түвшний чадвартай хүмүүсийн эзлэх жинг аль болохоор ихэсгэх явдал нь сургалтын гол зорилго болох болов уу.
10. Монголын боловсролын агуулгыг лавшруулан баяжуулах ерөнхий зүй тогтол шаардлага гэвэл: a) XXI зууныг Азийн зуун хэмээн тодорхойлж байгаа өнөө үед өрнийн боловсролын агуулгыг дорныхтой, Азийн боловсролын агуулгыг европынхтой хүссэн ч, хүсээгүй ч харьцуулан судалж түүний дундаас ал? алиных нь онцлогийг тусгасан онол сургаалийг бий болгох шаардлага бодитойгоор дэвшигдэн тавигдаж байгаагаас b) Монголын нийгэмд боловсролын тухай Өрнө, Дорнын шинжлэх ухааны мэдлэгийн тэнцвэрт харьцаа тогтох, байгаль орчныгоо өөрчлөхийг номлодог өрнийн ухааныг, байгаль орчинтой зохицон түүнийг өөрчлөхийг номолдог дорнын, буддын ухаантай шүтэн барилдуулах c) Нийгмийн харилцаанд Дорно дахины шүтэн дээдлэх ёсны хүрээнд Өрнийн тэгш эрхийн ёсыг багтаасан сургалт явуулах d) XX зуунд сурган хүмүүжүүлэх ухаанд политехник боловсролын өндөр түвшинг дэвшүүлж байсныг XXI зууны хөгжлийн чиг хандлагад нийцсэн хүмүүнлэг боловсролын зорилтод шилжүүлэх явдал нь онол аргазүйн хувьд тулгамдсан зорилт болж тавигдаж байгаагаас e) Иргэдэд, хүнд зөвхөн мэдлэг оюун ухааныг хэрхэн, яаж эзэмшүүлэх талаар сургадаг боловсролын тухай өрнөдийн гүн ухааны орчин үеийн урсгалаас аль аль үнэ цэнэтэй бүхнийг авч дээр нь дорнын, буддын боловсролын үзэл санаагаар арвижуулан тэдгээрийг буддын гүн ухааны сэтгэлгээгээр холбож, болж өгвөл шүтэлцүүлсэн гүн ухааны үзэл баримтлалтай болох эдгээр болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 321
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :