Монголын улс төрийн орчин дахь нам. Монголын улс төрийн орчин, намын харилцан хамаарал, намын төлөвшил, төрийн байгуулал дахь намын үүрэг, үйл ажиллагаа, шинэчлэх арга боломжийн асуудлыг авч үзсэн. Улс төрийн намыг авч үзэх үзэл сэтгэлгээний уламжлал, шинэчлэлийн асуудлыг шинжлэн үзэж, намын тухай орчин үеийн ойлголтыг баяжуулсан болно. Монголын намуудын төлөвшил, түүний чанарын шалгуур, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны онол, практикийн асуудлыг судлан шинжилсэн. Төрийн байгуулалын хүрээн дэх намуудын үүрэг, оролцооны өнөөгийн байдал, цаашид боловсронгуй болгох арга замын асуудлыг хөндөж авч үзсэн. Түүнчлэн Монголын өнөөгийн намуудыг шинэчлэн өөрчлөх боломж арга замын асуудлыг өргөн хүрээнд шинжлэн авч үзсэн. Энэ явцдаа намын эрх зүйн орчин, санхүүжилтийг боловсронгуй болгох асуудлыг онцгой анхаарсан болно.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0