Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тракторын хөдөлгүүрийн агаар шүүх элементийн ашиглалтын нөөцийг тогтоох судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2296
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : хөдөлгүүр, трактор, тоос, хуурай, элемент

Аннотаци

Энэхүү бүтээл нь удиртгал, сэдвийн үндэслэл, 5 үндсэн бүлэг, 61 нэр бүхий ашигласан хэвлэлийн жагсаалтаас бүрдэнэ. Ажлын агуулга нь 40 зураг, 38 хүснэгт, 12 хавсралтуудаас бүрдсэн нийт 154 хуудсанд багтсан болно. Машин, техник хэрэгсэлийг үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнээ тухайн бүс нутгийн ашиглалтын нөхцөл, шаардлага болон олон улсын хэмжээнд дагаж мөрддөг нийтлэг стандартын шаардлагын дагуу сорьж туршин, үйлдвэрлэн гаргадаг. Энэ тохиолдолд үйлдвэрлэгч нь машины ашиглалтын үзүүлэлтүүдийг ихэвчлэн өөрийн орныхоо нөхцөлд туршин тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадаас Монгол улсад нийлүүлэгдэж байгаа трактор бусад машины хувьд үйлдвэрлэгчдийн тогтоосон ашиглалтын үзүүлэлтүүд болох техникийн үйлчилгээ-засварын үечлэл, норм манай орны нөхцөлд өөр байж болох талтай юм. Иймд бид Монгол орны газар тариалангийн салбарт ажиллаж байгаа дугуйт тракторын хөдөлгүүрийн нөөцийг бүрэн ашиглаж техник эдийн засгийн хэвийн үзүүлэлтүүдийг хангах үүднээс түүний агаар шүүх хуурай элементийн ашиглалтын нөөц, техникийн үйлчилгээний үечлэлийг байгаль, цаг уурын болон ашиглалтын бодит хүчин зүйлүүдээс хамааруулан шинэчлэн тогтоох үндсэн зорилго дэвшүүлж энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Судалгааны ажлын зорилгын хүрээнд дараах үндсэн 4 зорилтыг хэрэгжүүлж ажиллав. Үүнд: 1.Манай орны нөхцөлд ажиллаж байгаа дугуйт тракторуудын хөдөлгүүрийн агаар шүүгчийн орчинд үүсч байгаа тоосжилтыг тодорхойлов. Үүнд: Тракторын агаар шүүгчийн орчны 1м агаарт агуулагдаж байгаа тоосжилтыг тогтоохдоо жингийн аргыг хэрэглэсэн бөгөөд тоосны дээж авах, агууламжийг тодорхойлох багажийг өөрсдөө хийж туршин, хэмжилтэнд ашигласан. Энэхүү судалгааг Кубота 9000 -1,5м, Нью Холланд ТМ125 - 1.8м, Джон Деер 8400 -
2.0м, Жон Деер 9420-
2.5 м өндөрт агаарын тоосжилтын хэмжээг тодорхойлох хээрийн хэмжилтээр гүйцэтгэж, хэмжилтийн ажлын үр дүнгийн боловсруулалтыг комьпютерийн Excel программын Tools цэсийн Data Analysis-ийн Descriptive statistic командыг ашиглан гүйцэтгэв. Эндээс манай газар тариалангийн төв бүсийн тариалангийн талбай дээр ажиллаж байгаа тракторуудын хөдөлгүүрийн орчинд агаарын тоосны агуулга
0.968 гр/м ... 1.281 гр/м3 байхаар тогтоогдож байна. Мөн тоосыг бүрдүүлэгч эгэл хэсгүүдийн дотор 6-53мкм хэмжээтэй тоос 75-78% байна.
2.Тоосжилтын хэмжээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлж, тэдгээрийн хамаарлын математик загвар боловсрууллаа. Үүнд агаарын тоосжилт ба түүнд голчлон нөлөөлөх хүчин зүйлүүд нь агаарын хоолойн өндөр - м, хөрсний чийг - %, ажлын хурд - kм/ц, салхины хурд - м/c, зэрэгцээ ажиллах машины тоо - гэсэн таван хүчин зүйл болохыг тодорхойлсон бөгөөд эдгээрийн хамаарлыг дараах регрессийн тэгшитгэлээр илэрхийлэх боломжтойг тогтоолоо.
3.Монгол орны нөхцөлд ажиллаж байгаа орчин үеийн зарим тракторуудын хөдөлгүүрийн агаар шүүх хуурай элементийн ажлын чадварыг лабораторийн нөхцөлд сорих туршилтыг гүйцэтгэж, агаар шүүх элементийн нөөц, техникийн үйлчилгээний норм, үечлэлийг тогтоох математик загвар боловсруулав. Үүнд агаар шүүх хуурай элементийн техникийн үйлчилгээг түүний ашиглалтын хугацаанд 6 удаа хийж болох бөгөөд үйлчилгээ хоорондын хугацаа нь дараах хоёр хувилбараар тодорхойлогдож болох юм гэдэг дүн гарлаа. Үүнд: 1-рт: Тракторын хөдөлгүүрийн орчны тоосжилт , тракторын ажиллах орчны өндөрлөг , агаарын температур , хөдөлгүүрийн түлш зарцуулалтын норм , агаар шүүх элементийн эзлэхүүн зэрэг ашиглалтын бодит хүчин зүйлүүдээс хамаарсан математик загварыг доорх тэгшитгэлээр илэрхийлэх боломжтой байна. 2-рт: Тракторын хөдөлгүүрийн тахир голын эргэлт , ажлын багтаамж болон агаар шүүх элементийн эзлэхүүн , орчны тоосжилтоос хамаарсан математик загварыг доорх тэгшитгэлээр илэрхийлэх боломжтой байна.
4.Дээрх загваруудыг ашиглан Кубота 9000, Нью Холланд ТМ 125, Жон Деер 8400 болон Жон Деер 9420 загварын тракторуудын хөдөлгүүрийн агаар шүүх хуурай элементүүдийн нөөц, техникийн үйлчилгээний норм, үечлэлийг тогтоож харьцуулсан дүгнэлт гарган зөвлөмж боловсруулав. Үйлдвэрлэгчээс өгөгдсөн ашиглалтын зааварт дээрх тракторуудын агаар шүүх элементийн үйлчилгээний үечлэлийн шатлал 6 удаа байгаа нь бидний туршилтаар тогтоосонтой адил байна. Харин уг зааварт үйлчилгээ хоорондын хугацааг 100 цаг, ашиглалтын нийт хугацаа 600 цаг гэж заасан бол бидний туршилтаар Монгол орны нөхцөлд үйлчилгээ хооронд 27- 50 цаг, ашиглалтын хугацаа (нөөц) нь 162-300 цаг байна гэж ялгавартай тогтоогдлоо. Энэ нь манай орны нөхцөлд ажиллаж байгаа дээрх тракторуудын хөдөлгүүрийн агаар шүүх элементүүдийн үйлчилгээний хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоож өгснөөс даруй 50-73% -р богино байхаар тогтоогдож байгаа юм. Бидний судалгаагаар тогтоогдсон энэхүү аргачлал нь тракторын хөдөлгүүрийн найдварт байдлын түвшин, цилиндр-поршенийн бүлгийн эд ангиудын нөөцийн ашиглалтыг дээшлүүлэх болон хөдөлгүүрийн чадлын алдагдал, түлшний үргүй зарцуулалтыг багасгах нэг чухал боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 196
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :