Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны ойт хээрийн бүсийн ойг хиймэл дагуулын мэдээ ашиглан зайнаас тандан судлах аргаар үнэлэх нь



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2283
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : хиймэл дагуул, усны хайгуул, менежмент, сансар, мониторинг

Аннотаци

Судалгааны ажлын шинэлэг тал:
1. Монгол улсад анх удаагаа ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ түүний өөрчлөлтийг хиймэл дагуулын мэдээгээр үнэлж тодорхойлсон.

2. Ойгоор бүрхэгдсэн талбайн тархацын хөдлөл зүйг тодорхойлох арга зүйг боловсруулсан.

3. Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай, ойн төрөл, ургамлын нормчлогдсон индекс /NDVI/ дээр үндэслэсэн ойн индексээр /F1/ утгажуулан үнэлэх оролдлогыг анх удаа хийв.

4. Ойн сангийн төлөв байдлын зургууд нь ойн тогтвортой менежментийг боловсруулах, шийдвэр гаргагчдад гарын авлага болох боломжтой.
Практик ач холбогдол:
1. Боловсруулсан арга зүй нь ойн төлөв байдлыг зураглахад хүний нөлөөг бууруулах, боловсруулалтын өртөг зардал, цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн чухал ач холбогдолтой;

2. Хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн ангиллын зургийг боловсруулахад уламжлалт аргын боловсруулалтаас 32 дахин хямд үнээр 4 дахин их талбайг 3 дахин бага хугацаанд нарийвчлал сайтай боловсруулж боломжтой байна (Мөнхтуяа, 2003). Өргөн уудам газар нутагтай, уулархаг газар тархан ургасан ойтой, эдийн засгийн боломж муу манай орны хувьд хиймэл дагуулын мэдээ ашиглан ойг талбай, төрлөөр нь үнэлээд газрын хэмжилтээр баталгаажуулах замаар ой зохион байгуулалтыг хийх нь ойн талаарх мэдээллийг харьцангуй богино хугацаанд магадлал сайтай гаргах бололцоог бүрдүүлж байна.

3. Одоогийн Ой усны хайгуул судалгааны төв нь 18 жилд тухайн аймгийн ой зохион байгуулалтыг давтан хийх хүчин чадалтай бөгөөд "Ойн тухай" Монгол улсын хуулинд 10 жил тутамд ой зохион байгуулалтыг хийхээр заасан байдаг. Ойн төлөв байдлыг үнэлэх өртөг зардал, хүндрэл багатай арга зүйг боловсруулснаараа дээрх хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

4. Ойд мониторинг ажиглалт хийх, ойн төлөв байдлыг урьдчилан үнэлэх, ойн зүй зохистой ашиглалтыг үнэн зөв, тухайн цаг хугацааны мэдээн дээр төлөвлөх, ойн тогтвортой менежментийг хөтлөн явуулахад байнга ашиглах боломжтойгоос гадна тухайн аймаг, сум гэх мэт Засаг захиргааны нэгж бүр өөрийн газар нутаг дахь ойн сангийн төлөв байдлыг шаардлагатай үед үнэлж тухайн бүс нутагт тохирсон ойн менежментийн бодлого явуулах боломжтой болно. Дээрх практик ач холбогдол нь эмзэг экосистемтэй Монгол орны ойг хамгаалах, түүнд тохирсон бодлого боловсруулах, зөв зохистой ашигласнаар их хэмжээгээр устаж, буурч буй Монгол орны ойг аврахад тодорхой хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

5. Сансрын уудмаас эх дэлхийгээ тандан судлах нь орчин үеийн хүн төрөлхтний байгалийн юмс, үзэгдлийн мөн чанарыг тайлахад голлон ашиглаж байгаа арга тул Монгол орны хүүхэд залуучууд, ой судлалын оюутан, залуус, судлаачдад сургалт, судалгааны ач холбогдол өндөртэй билээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 314
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :