Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Радиостанцад тохиолдох гэмтлийн оношлогоог боловсронгуй болгох нь



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2763
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Радиостанцын ашиглалтын онцлог, шинжилгээ, гэмтэл оношлох аргачлал, алгоритм, арга зам

Аннотаци

«Радиостанцад тохиолдох гэмтлийн оношлогоог боловсронгуй болгох нь» сэдэвт цэргийн ухаанаар докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан диссертац нь удиртгал, 39 зураг болон 30 хүснэгттэй 3 бүлэг, ерөнхий дүгнэлт, санал зөвлөмж, эшлэл авсан 104 бүтээлийн жагсаалт бүхий 144 хуудас, 9 хавсралтаас бүрдэнэ.
“Удиртгал” хэсэгт судалгааны үндэслэл, сэдвийн судлагдсан байдал, судалгааны зорилго, зорилт, судалгааны объект, судлах зүйл, судалгааны хязгаарлалт, судалгааны шинэлэг тал, ач холбогдол, судалгааны арга, хамгаалах асуудал, хэлэлцүүлсэн болон нэвтрүүлсэн байдал, ажлын бүтцийг тусгасан.
“Цэргийн радиостанцын оношлогооны онолын үндэс” гэсэн нэгдүгээр бүлэгт Монгол улсын Зэвсэгт хүчний холбооны системийн радиостанцыг зориулалтаар нь хэрэглэх болон техник ашиглалтын онцлогт судалгаа хийж үнэлэлт, дүгнэлт өгсөн. Радиостанцын оношлогооны онолын үндэс, онцлогийг судалж, радиостанцад тохиолдох гэмтлийн шалтгаан, төрөл, шинж тэмдгийг тодорхойлж, гэмтэл гарахад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж тогтоосон.
“Цэргийн радиостанцад тохиолдох гэмтэлд хийсэн шинжилгээ, оношлох аргачлал” гэсэн хоёрдугаар бүлэгт радиостанцад тохиолдох гэмтлийг блок, зангилгаагаар нь шинжилж, эдгээрийг бүрдүүлэгч нэгж радиоэлементэд тохиолдох гэмтэлд нарийвчлан судалгаа хийж, радиостанцын гэмтлийн төрөл, ангиллыг тогтоосон. Радиостанцын ажиллах чадварыг шалгах, түүнд тохиолдох гэмтлийг багаж, блок, шатлага, хэлхээгээр нь хайж оношлох арга, аргачлал, мөн түүнчлэн радиостанцын ажиллагааны элементийг бүрдүүлэгч нэгж деталийн гэмтлийг олж оношлох алгоритмыг боловсруулсан.
“Радиостанцад тохиолдох гэмтлийн оношлогоог боловсронгуй болгох арга зам” гэсэн гуравдугаар бүлэгт радиостанцад тохиолдох гэмтлийг оношлох онцлог, боловсронгуй болгох чиглэл болон радиостанцын баримт бичигт тусгагдаагүй оношлогооны зарим суурь ухагдахуун, нэр томъёог шинжлэн тодорхойлж, математик загварчлалыг боловсруулан тархалтын хуулиудыг ашиглан түүний гэмтэлгүй ажиллах, сэргээгдэх чанарын үзүүлэлтийг туршилтын үр дүнгээр батласан. Радиостанцад тохиолдох гэмтлийг оношлох алгоритм боловсруулж, туршилтаар үр дүн, ашигтай болохыг нотолсон. Мөн радиостанцад тохиолдох гэмтлийн оношлогоог автоматжуулах үндэслэл, гэмтлийг оношлох автомат байгууламжийн техникийн бүтцийг боловсруулж, станцын ажиллагааны элементийн цахилгааны бүдүүвчийг оношлох загварчлал боловсруулсан болно. “Ерөнхий дүгнэлт”-эд судалгааны ажлын үр дүнг нэгтгэн дүгнэсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 308
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :